x

Г.Занданшатар: УИХ-ын дарга нүүрсний хэрэгтэй холбогдсон байсан

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр өнгөрсөн гурван сарын хугацаанд эдийн засгаа сэргээхийн тулд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүрсэн үр дүн болон өнгөрсөн гурван жилд олон нийтийг бухимдуулсан нүүрсний хулгайн талаар зарим мэдээллийг ил болгов. 

Г.Занданшатар: 

-"Нэг их наяд төгрөгөөр барьсан нүүрс баяжуулах үйлдвэрийг уурхайгаас нь 18 км-ын цаана байгуулсан. Энэ хооронд 1,5 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсан, онцгой дэглэм тогтоосноор 400 мянган төгрөг болж буурсан.

Долдугаар сарын 19-ний өдөр ЭТТ компанийн уурхай дээр очиж ажиллахад олон арван хулгайн тухай яригдсан. Бүгдийг нь таслан зогсоож АТГ-т шилжүүлсэн. Баяжуулах үйлдвэрээ Бор тээгийн уурхайн аман дээр барьчихсан, тэр нь ашиглагддаггүй. Тээвэрлэлт нь асар өндөр өртөгтэй, дахиад 280 тэрбум төгрөгөөр конвер барих тухай ярьж байна. Конверийг барьж дуустал нөгөө нэг их наядын үйлдвэр маань ашиггүй. 10-30 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр маань ашиглалтанд орсон бол нөгөө 44 их наядын хулгайгаас давсан орлогыг Монгол Улсад ирээдүйд, урт хугацаандаа оруулах боломжтой байлаа. Энэ үйлдвэр бараг ажиллахгүй, сул зогсож байна. Ийм үрэлгэн замбараагүй байдалтай байсан. Үйлдвэрийг ашиглахын тулд өнөөдөр 280 тэрбум төгрөгөөр конверийн шугам барьж байна. 

Эдийн засгаа сэргээхийн тулд Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг өргөн барьсан. Ингэхдээ Тавантолгойн орд газраас эдийн засгийн эргэлтэд ороогүй цорын ганц орд болох Бор тээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах саналаа улсын нэгдсэн төсөвтэй хамтад нь УИХ-д өргөн барьсан. Бор тээгийг ордыг ашиглах тухай төсөл өргөн баримагц, гуравхан сарын өмнө "намын даргад нэр дэвшихгүй" гэж байсан УИХ-ын дарга маань яаран сандран мэдэгдэл хийж эхэлсэн, намын даргад өрсөлдөхөөр болсон.

Залуучууд нүүрсний хулгайтай тэмцэхээр гудамжинд өлсгөлөн, суулт, жагсаал зохион байгуулж байсан. Нүүрсний хулгайтай хийх тэмцэлд УИХ-ын даргатай хамтран зүтгэнэ гэж би итгэж байсан. Нүүрсний хулгайтай холбогдсон гэдэгт итгэхийг хүсээгүй. Харамсалтай УИХ-ын дарга энэ асуудалд нэр холбогдсон байсан.

Өнөөдөр тэд эвлэлдэн нэгдэх тухай ярьж байна. Эв нэгдэл шударга ёсонд суурилах ёстой. Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй үргэлжлүүлэхийн тулд өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилж байна" гэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.187.229)
    Занданшатар чинь боож үхэх нь байна шүү!!!
    2025 оны 09 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа
Top