x

Ипотекийн зээлийн хэрэгжилтийг УИХ-ын ажлын хэсэг хэлэлцэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны энэ оны зургадугаар сарын 10-ны хуралдаанаараа тогтоол баталж, ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангийн ахалж буй тус ажлын хэсэг 2025 оны есдүгээр сарын 29-ний өдөр анхны хуралдаанаа хийв.

Ажлын хэсгийн хуралдаанаар Монголбанк, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын болон Сангийн яам, Монголын Ипотекийн корпорацийн орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн нийслэл хот болон орон нутагт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, санхүүжилтийн тогтолцоо, орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг сонссон юм. Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгоод байгаа аж. Энэ зээлийн дундаж хугацаа 17.7 жил байгаа бөгөөд 2023 оноос орон нутагт 3.0 хувийн хүүгийн татаастай зээл олгож байна. Банкны систем дэх зээлийн бүтээгдэхүүнүүдийн дотор ипотекийн зээл өндөр чанартайд тооцогддог бөгөөд 95.1 хувь нь хэвийн, 4.6 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд хамаарч байна. Өнгөрсөн оны хоёрдугаар улирлаас ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэн дүнтэй байгаа ба дөрөвдүгээр улиралд банкны системийн өсөлт 33.1 хувьд хүрсний дотор ипотекийн зээл 23.9 хувиар өсчээ. Шинээр олгосон зээл 2024 онд өмнөх оноос 1.5 дахин нэмэгдсэн бол 2025 оны есдүгээр сарын байдлаар ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ.

Хуралдаанд ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, А.Ундраа, Н.Батсүмбэрэл, М.Мандхай, Г.Лувсанжамц нар оролцож, ипотекийн зээлийн хүртээмж, эргэн төлөлт болон Монголын Ипотекийн корпорацийн оролцогч талууд, Монголбанкны оролцоо, үүрэг, барилга, орон сууцжуулалтын бодлого, чиглэлийн талаар асууж, мэдээлэл авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 34 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 34 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 45 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 1 цаг 14 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 4 цаг 33 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 4 цаг 35 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 4 цаг 36 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 4 цаг 45 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна 4 цаг 47 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна 5 цаг 27 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 5 цаг 28 мин Олон улсын болон үндэсний томоохон компаниуд Ханбогд суманд салбараа байгуулж байна 6 цаг 52 мин Гадаадын иргэдэд виз олгох үйлчилгээг цахимжуулж, ангиллыг 54 болгон нэмэгдүүлэв 7 цаг 7 мин Төрийн албан хаагчид уян хатан цагийн хуваариар, нэг өдөр цахимаар ажиллана 7 цаг 7 мин АТГ: Нас барсан 721 иргэнд 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон зөрчлийг илрүүллээ 7 цаг 10 мин Марк Цукерберг өөрийн хиймэл оюунт дижитал ихрийг бүтээж байна 7 цаг 11 мин Улаанбаатар трам төслийн эхний шугам Сэлбэ дэд төвөөр дамжин өнгөрнө 7 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ 7 цаг 13 мин БНСУ-д ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ 8 цаг 58 мин Азийн хэйболын АШТ-ээс Э.Тэмүүжин мөнгөн медаль хүртлээ 8 цаг 59 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур... "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэл... Дотоодын үйлдвэрийн барааг төрийн цахим дэлгүүрт байршуулна
Top