x

АТГ Ардын намынхны нэг нэгэн рүүгээ тавьдаг сумны зэв болсон уу?

МАН-ын ээлжит бага хурал хуралдлаа. Энэ удаа урьд өмнө бараг байгаагүй хурцадмал уур амьсгал дунд, томоохон хагарал явагдаж буй халуун үед явагдсанаараа онцлог хурал болов. Эдний намд элдвийн л дажин болж байсан. Гэхдээ УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэх өндөр эрэмбийн суудалд сууж буй лидерүүд нь зэрэг намын даргад нэр дэвшиж, ил тод дайтаж байсан түүх сүүлийн гуч гаруй жилийн түүхэнд болж байсныг санахгүй байна.

Энэ үйл явдал эрх баригч хүчний дотор томоохон өөрчлөлт явагдаж эхэлснийг илтгэн харуулсан төдийгүй, удахгүй болох намын их хурал нь ч гадна дотноосоо цоо шинэ уур амьсгалаар бүчүүлж, улс орны хэмжээнд анхаарал татсан үйл явдал болох нь нэгэнт тодорхой боллоо.

Ойрын хэд хоногт болж өнгөрсөн үйл явдлуудын нэг сайн тал гэвэл тэдэнд өөрсдийг нь, бидэнд тэднийг томруулдаг шилээр харах мэт таниулан харуулж өгсөн явдал байв. Улстөрчдийн амь тэмцэн хамгаалдаг зүйл нь эрх мэдэл, түүний хуваарилалт доторх орон зай нь байдаг. Энэ бол гайхах зүйл биш. Гэхдээ сонгогчдод буюу олон түмэнд хэзээ ч үзүүлж болдоггүй ар талын өрөг дээр өрнөдөг зүйлсийг хэт задгай форматаар гаргаж шидсэн явдал нь ёстой ангайлгалаа. Ерөнхийдөө бүлэглэлүүдэд нь задрал явагдаж байна. Үүнээс болоод багууд цул шинжээ алджээ. Тэд самгардан барьц алдаж, ичгүүр сонжуургүй урвацгаан гүйлдэж ярианы хэлээр бол алингаа алдлаа. Улстөрчид нь хувь шинжүүдээрээ хэврэгшсэн нь ил тод харагдаж байна.

Манайд улс төрийн намын хөгжил, төлөвшлийн арвин баялаг уламжлал байхгүй л дээ. Хэдэн зуун жилээр хэмжигдэх өв бидэнд алга. Дөнгөж 1990 оны 5 дугаар сарын 10- нд Монгол Улс анх удаа “Улс төрийн намуудын тухай хууль”-ийг баталсан шүү дээ. Энэ хуулиар олж авсан гол ололт маань олон нам байгуулагдах, сонгуульд чөлөөтэй өрсөлдөх, гишүүн элсүүлэх, улс төрийн зорилгоор санхүүжилт цуглуулах, зарцуулах, сонгуульд нэр дэвшигчдээ өрсөлдүүлэх, хөгжлийн бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх гэх мэт суурь боломжуудыг нь л тавьж өгсөн юм. Гэхдээ энэ хууль маань ч тухайн үеийн хамгийн том нам болох МАХН-ын бодлогын өндөр нөлөөн дор батлагдсан гэдгийг бодолцох ёстой.

2005 онд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан ч өмнөх хуулиндаа концепцийн томоохон өөрчлөлт хийж чадаагүй. Манай улс төрийн хоёр том хүчин үүнийхээ горыг амсаж, зовлонгоо эдэлж яваа нь өнөөдрийн болж буй үйл явдлууд юм. Хамгийн халагламаар нь эдүгээ манай улс төрийн хүчнүүд бүтцийн, хүний нөөцийн, санхүүжилтийн гэсэн суурь өөрчлөлтүүдээ хийж чадсангүй. Үүнийг АН-ынхнаас бол нэлээн олон жилийн өмнө генсекээр ажиллаж байсан Ц.Оюундарь л хариуцлагатайгаар хөндөж тавьдаг байсан санагдана.

МАН-ын зүгээс бол 2013 онд шинэчлэлийн шинэ хөтөлбөрөө танилцуулж байсан. Агуулгыг нь эргэн санахад “…хуйвалдаанаас салах, намын даргыг гишүүд сонгодог болох, гишүүдээ шинэчлэн бүртгэх, намын санхүүжилтийг шилэн болгох, дүрэм зөрчсөн гишүүдтэй хариуцлага тооцдог болох, сонгуульд ялагдвал бүх шатны удирдлагад хариуцлага тооцох ” зэрэг өөрчлөлтүүдийг хийнэ гэх мэтийг тунхаглаж байлаа. Гэвч энэ зорилт нь гүйцэт хэрэгжээгүй. Харин ч манай улс төрийн гол хоёр хүчин үзэл суртал, үнэт зүйлээрээ ялгарч харагдахаа больсон төдийгүй улам холион бантан болж манантсан даа. Гэхдээ энэ удаа би өөр зүйлийг хөндөхийг зорьж байна.

2.

Энэ удаагийн хэрээс хэтэрсэн хөгийн явдлууд дотроос нэг юм маш эвгүйгээр ил тод харагдаж, нийгмийн сүлжээнд идэвхтэй байр суурь илэрхийлдэг хүмүүсийн аазгайг хөдөлгөв. Тэр бол АТГ гэдэг байгууллага дээр дуугарч буй сигналь. Энэ газар маань зүгээр л хэн эрх барьж байна тэдний өрсөлдөгчидөө намнадаг хэрэгслүүр, гар хөлийнх нь үзүүрт гүйж бохир нүүдлээ хийдэг сүүдрийн өрөг нь болчихсон юм биш үү.

Зөвхөн МАН-ын үед ч ингэж харагдаж байгаа анхны тохиолдол биш л дээ. Жанжин шугамаасаа хазайгаад удаж байна. Улс төрд аль хүчин эрх барьж байна тэдний дохиураар ажилладаг захиалгын газар гэгдэх болсон. Сүүлдээ өөрсдөө органикаар хэрэг илрүүлдэг, авлигыг таслан зогсоодог үндсэн үүргийнх нь амь тасарсан гэлтэй. АТГ-ыг анх байгуулагдах үед олон нийт асар их найдлагаар хүлээж авч байсан бол улс төрийнхөн, судлаачдын зарим хэсэг эсэргүүцэж байсныг санаж байгаа биз ээ. Чиглэлийн ийм тусгай байгууллага байгуулах нь харин ч эсрэгээрээ авлигыг улам гааруулдаг гэх яриа нэлээд гарч байсан. Одоо эргээд бодоход тэр нь ортой байсан юм биш байгаа гэж эргэлзэхэд хүрч байна.

Нэгэнт энэ байгууллага дээр ийм түгшүүрийн дохио улалзан эргэлдэх болсныг нууж хаах боломжгүй болж. Тийм ч учраас “Энэ газрыг татан буулгаад цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хамааруулж, прокурорын мөрдөнг сэргээн байгуулъя” гэх байр суурь хаа сайгүй яригдаж байгаа биз ээ.

Яагаад нэр хүнд нь ганхаж эхэлснийг олон баримт жишээ эш татан ярьж болно. Хамгийн халуун сэргэгээс нь л жишээ татъя.

Парламентын спикер Д.Амарбаясгалан ямар мэдэгдлүүд хийв ээ. Тэрбээр Монголын бүх хэвлэл мэдээллийн өмнө сууж байгаад ярилаа.

“Өчигдөр гэхэд АТГ 20 мөрдөн байцаагч цуглуулж байгаад надад санал өгөх магадлалтай МАН-ын Бага хурлын гишүүдийг шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Би намын генсек Я.Содбаатар дарга руу залгаад үүнийгээ боль гээд болиулсан”… Энэ юу гэсэн үг вэ. Энэ хүн бол жирийн нэг иргэн биш. Энэ хүн бол парламентын засаглалтай Монгол Улсын спикер. Улсын Их Хурлын дарга.

Дараагийн жишээ, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр АТГ-ын үйл ажиллагаатай холбоотой маш ноцтой мэдээллүүдийг мөн ил тод ярив. Тэрбээр “АТГ-аас захиалгаар хэрэг үүсгэн шалгаад өндөр үнэтэй байр савыг нь шууд дээрэмдэж авдаг” болсон тухай мэдэгдлээ. Энэ хүн бас жирийн иргэн биш. Энэ хүн бол Засгийн газрын гишүүн байсан, Хууль зүйн сайд байсан, одоо парламентын гишүүн хүн шүү дээ. Яаж бид хэрэгсэхгүй өнгөрөх юм бэ.

АТГ улс төрийн даалгавар гүйцэтгэж, улайм цайм эрх баригч нам дотор өрнөж буй процесст хутгалдаж, намын гишүүдийн шийдвэрт нөлөөлөх зорилготой ажиллагаа явуулсан уу гэвэл явуулсан. МАН-ын бага хурал угтуулан намын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг баривчилсан явдлыг ингэж харахаас өөр арга алга. Үнэхээр Ц.Чулуунзагдад асуудал байсан юм бол нүүрсний сонсгол явагдсаны дараа, эсвэл яг тэр үеэр нь баривчлахгүй яасан юм. Яагаад заавал одоо гэж. Заавал одоо гэдэг нь улс төрийн зорилгоос өөр юуг ч илтгэхгүй байна шүү дээ.

Дараагийн зүйл: АТГ гэнэт гарч ирээд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд зориулж мэдэгдэл гаргалаа. Хамгийн инээдтэй нь тэрэн дотор нь УИХ-ын гишүүн Б.Энхбаярын мэдэгдлийн талаар үг үсэг ч байсангүй. Маргааш нь МАН-ын Бага хурал болж, намын даргын асуудал шийдэгдэх гэж байсан туйлын эгзэгтэй цаг мөчид гарч ирж мэдэгдэл хийж байгаа нь энэ. Гарцаагүй олон нийт бүх анхаарлаа тавьж таарна аа даа. Гэтэл адилхан АТГ-ын зүг хатуу ширүүн шүүмжлэл нисгэсэн хоёр улстөрчийн нэгийг огт дурдалгүй, нөгөөд нь гомдсон сүртэй акц хийх нь тэр. Энэ явдлыг олон нийт яаж ойлгох ёстой вэ.

3.

2014 оны нэгдүгээр сарын 24-нд Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулж, тухайн үед шүүгч, прокурор, цагдаа, тагнуул, АТГ-ын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн холбогдсон хэргийг шалгадаг байсан Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан билээ. Түүнээс хойш 11 жил өнгөрчээ. Прокурорын мөрдөнг татан буулгах энэ хуулийг тухайн үеийн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Р.Бурмаа, О.Баасанхүү, Л.Цог, Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, А.Тлейхан нар санаачилж өргөн барьсан юм.

Хуулийг батлах явц маш түргэн, ёстой гялс манас явагдсан бөгөөд санаачилсан дээрх гишүүдийн нэрийг нууцалж байлаа. Хуулийн төслийг хэлэлцэх үед хүчнийхнээс тухайн үеийн АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц, Тамгын газрын дарга Д.Доньжчимбуу, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог нар орж байсан. Энэ талаар олон хуульч байр сууриа илэрхийлж байсныг архиваас үзэж болно.

Тухайлбал, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Улсын ерөнхий прокурорын дэргэд байсан мөрдөн байцаах албыг татан буулгасан үеэс Монголд эрүүдэн шүүх асуудал газар авч эхэлсэн. Одоо хууль хяналтын байгууллагууд нэгнийхээ хууль бус байж болох үйлдлийг шалгахдаа тойроод бие биеэ хянаж шалгадаг болсон. Хууль хяналтын байгууллагынхан өөрсдийнхөө үйлдлийг “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна, нотлогдсонгүй” гээд орхидог болсон” гэж байв.

Нөгөө талаас АТГ-ынхан “Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба Үндсэн хуулийн бус байгууллага байсан. Одоо дахиад байгуулбал Үндсэн хууль зөрчинө. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих эрхтэй прокурорын байгууллага өөрсдөө мөрдөн байцаалт явуулж болохгүй. Шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс яллах чиглэлийг барьж орох ёстой байгууллага өөрсдөө байцаалт явуулдаг байж болохгүй” гэх байр суурийг илэрхийлж ирсэн.

Ийм л эсрэгцсэн байр сууриуд 11 жил явж ирлээ. Сүүлдээ Монголын төрийн эмзэг хатиг болон хөндөгдөх болсныг сүүлийн өдрүүдэд өрнөж буй үйл явдлууд илтгэж байна. Авлига хээл хахуультай тэмцдэг байгууллага нь Ардын намын лидерүүдийн нэг нэгнийхээ эсрэг тавьсан сумны зэв болон нэр хүнддээ сэв суулгах болжээ.

Б.Ганчимэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Jane Suza (84.17.50.167)
    BEST BITCOIN RECOVERY EXPERT THE HACK ANGELS Contact THE HACK ANGELS. If you have lost money to scam. There are a lot of untrue recommendations and it's hard to tell who is legit. But I am sure of THE HACK ANGELS and the team they will surely help you out. Took me a long time to locate them. They approach each case with precision and adaptability, always focused on delivering results. If you are facing fraud, scams, or other crypto-related challenges, contact a professional like THE HACK ANGELS before the trial runs out. They help clients reclaim what is rightfully theirs. CONTACT INFORMATION VIA: support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)200-2320 They did more than retrieve my Bitcoin; they gave me back my future.
    2025 оны 10 сарын 05 | Хариулах
  • Harris Thomas (5.62.57.54)
    "In the crypto world, this is great news I want to share. Last year, I fell victim to a scam disguised as a safe investment option. I have invested in crypto trading platforms for about 10yrs thinking I was ensuring myself a retirement income, only to find that all my assets were either frozen, I believed my assets were secure — until I discovered that my BTC funds had been frozen and withdrawals were impossible. It was a devastating moment when I realized I had been scammed, and I thought my Bitcoin was gone forever, Everything changed when a close friend recommended the Capital Crypto Recover Service. Their professionalism, expertise, and dedication enabled me to recover my lost Bitcoin funds back — more than €560.000 DEM to my BTC wallet. What once felt impossible became a reality thanks to their support. If you have lost Bitcoin through scams, hacking, failed withdrawals, or similar challenges, don’t lose hope. I strongly recommend Capital Crypto Recover Service to anyone seeking a reliable and effective solution for recovering any wallet assets. They have a proven track record of successful reputation in recovering lost password assets for their clients and can help you navigate the process of recovering your funds. Don’t let scammers get away with your hard-earned money – contact Email: Recoverycapital@fastservice.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Contact: Capitalcryptorecover@zohomail.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 10 сарын 03 | Хариулах
  • Grusso Lucas (138.199.31.8)
    HIRE THE REAL CRYPTO RECOVERY EXPERT // THE HACK ANGELS The crypto market is very volatile and a lot of individuals have lost some of their crypto coins and crypto assets to these online scams. I was scammed over ( $798,000) by someone I met online on a fake investment project. I started searching for help legally to recover my money, and this left me devastated and depressed. I came across a lot of Testimonies about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I contacted them providing the necessary information and it took the experts about 48 hours to locate and help recover my stolen funds. I’m very thankful for their help and I’m glad there is a safe way to fully recover crypto assets since the authorities cannot do anything to help get back lost funds. If you ever find yourself in a similar situation, THE HACK ANGELS RECOVERY EXPERT is who you need to turn to! YOU can contact them via: WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com )
    2025 оны 10 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна 1 цаг 38 мин Япон, Хятад хоёрын хооронд дипломат маргаан дэгдэв 1 цаг 50 мин АИ-92 бензин 2590 төгрөгт хүрлээ 1 цаг 51 мин “Энержи Ресурс”, “Чайна Энержи” групп 2026 оны нүүрсний үнэ, худалдааны хэмжээг тохиролцлоо 1 цаг 54 мин Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойд зориулсан үндэсний чуулган зохион байгуулна 1 цаг 58 мин Асаалттай орхисон автомашинууд хулгайд өртөх тохиолдол олширчээ 2 цаг 0 мин Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэрээ, Оюутолгойн дэргэд “ялаа” шүү 2 цаг 55 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд нэмэлт ял тулгажээ 3 цаг 36 мин Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр 3 цаг 37 мин Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ 3 цаг 44 мин Угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд сэрэмжлүүлэг өглөө 3 цаг 57 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 59 мин Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шинэ арга зүйг төрийн албан хаагчид судалж эхэллээ 4 цаг 2 мин 2026 оны улсын төсвийн хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ 4 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 4 цаг 6 мин Хулгайлагдсан боломж 16 цаг 53 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 18 цаг 23 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 19 цаг 15 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 19 цаг 18 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 19 цаг 19 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэр... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top