x

Бага хурал Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгожээ

УИХ-ын дарга Б.Амарбаясгалан Бага хурлын гишүүдийн 85.67 хувийн санал авч, МАН-ын даргаар сонгогджээ. МАН-ын Их хурлыг арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хийхээр тогтсон тухай хуралдаан даргалагч Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр өглөө /09.20 цагт/ мэдээлжээ.

Ингэхдээ санал хураалт явуулахын өмнө тооллогын комисс санал хураалтын журмыг баталж, нэр дэвшигчийн авсан санал нийт саналын гуравны хоёрт хүрэхгүй бол хамгийн олон санал авсан хүнийг хоёр дахь шатны санал хураалтад оруулахаар тогтжээ. Эхний санал хураалтад нэр дэвшигч Д.Амарбаясгалан 56,2 хувийн санал, Г.Занданшатар 43,98 хувийн санал авсан байна. 

Эхний шатны санал хураалтад 428 төлөөлөгч оролцсон бол хоёр дахь шатны санал хураалтад Бага хурлын 321 гишүүн оролцож, 85,67 хувийн саналаар Д.Амарбаясгалан ялалт байгуулжээ. Г.Занданшатарыг дэмжиж санал өгсөн Бага хурлын гишүүд хоёр дахь шатны санал хураалтад оролцоогүй байна. Санал хураалтад оролцсон 321 гишүүний 46 нь цагаан хуудсаар санал өгсөн бөгөөд Д.Амарбаясгалан 275 төлөөлөгч буюу 85,67 хувийн саналаар МАН-ын дарга болсон байна. 

Сануулахад, Бага хурлын гишүүдийн 2/3-ын санал авсан нэр дэвшигчийг намын даргаар сонгогдсоноор тооцох дүрэмтэй. 2/3-ын санал авч чадаагүй бол намын их хурлаас шийдвэр гаргах ёстой. Гэвч Д.Амарбаясгалангийн хувьд Бага хурлын гишүүдийн 58 хувийн саналтайгаар намын Их хурал руу орохыг хүсээгүй бололтой. Тиймээс хоёр дахь шатны санал хураалт явуулжээ, нэгдүгээрт.

Хоёрдугаарт, "Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгоно" /дүрмийн 20.3.7/ гэж заасан. Гэтэл өнгөрсөн шөнийн байдлаар Л.Оюун-Эрдэнийн огцрох өргөдлийг хэлэлцэлгүйгээр /намын даргаас чөлөөлөлгүйгээр/ дараачийн нэр дэвшигчдийг хэлэлцсэн гэдгийг Бага хурлын нэр бүхий гишүүд хэлсэн. Өөрөөр хэлбэл, "орон гараагүй байхад" дараачийн даргыг тодруулсан болж байна. Энэ нь Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэм зөрчсөн асуудлаар шүүхэд маргаан дагуулах вий гэдэг болгоомжлол Бага хурлын гишүүдийн дунд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.187.229)
    МАН ын нөгөө хамтын / олонхийн/ шийдвэрээ хүндэтгэдэг тань яасан бэ? Амарбаясгалан ч олон дайсантай болоо доо! Ийм болсон нам ын ирээдүй ч их л бүдэг харагдаж байна шүү!!!
    2025 оны 09 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top