x

Халзан бүрэгтэй: Ерөнхий хяналтын сонсголд 60 иргэн оролцож, үг хэлэв

“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсголд 60 иргэн үг хэлж, саналаа илэрхийлэв

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Эдийн засгийн байнгын хороо хамтран зохион байгуулж буй “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол үдээс хойш оролцогчдын санал болон Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилсэн.  

Хэлэлцүүлэгт Ховд аймаг болон Мянгад сумын иргэдийг төлөөлөн 24, D-parliament.mn цахим хуудсаар дамжуулан 17, заалнаас 19, нийт 60 иргэн үг хэлж, саналаа илэрхийлэв. Хэлэлцүүлэгт оролцогчид төрийн байгууллага болон шинжээчдийн дүгнэлт, илтгэлд дурдагдсан мэдээлэл хэт ерөнхий, тодорхой бус, бусад олон улсын байгуулага, судлаачдын хийсэн судалгааны дүгнэлттэй мэдээллэл нь зөрүүтэй байгаад анхаарах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан, дүгнэлт өнөө хэр батлагдаагүй байхад төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж буй нь хууль зөрчиж байна гэсэн байр суурийг илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулахад чиглэнэ гэдгийг онцлоод төрөөс “Халзан бүрэгтэй” орд газрын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийн талаар тодорхой мэдээлэл өгч, мэдэх эрхийг нь хангах нь зүйтэй гэсэн санал хэлсэн. 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ө.Шижир, Б.Уянга, С.Замира, Э.Болормаа, Ж.Золжаргал, З.Мэндсайхан, Ч.Лодойсамбуу, М.Бадамсүрэн, О.Амгаланбаатар, Б.Заяабал, Дав.Цогтбаатар нар асуулт асууж, үг хэлж, санал хэлсэн. Гишүүд “Халзан бүрэгтэй” ордын хувьд хайгуулын ажил эхэлсэн хэдий ч цаашид ашиглалт, олборлолт явуулбал хэчнээн тонн хүдэр гаргаад түүнийгээ баяжуулах юм,  үлдэгдэл овоолгоос нь хэдий хэрийн цацраг  тархаж, тэр нь хүрээлэн буй орчин, хүн, мал, ан амьтан, экологид нөлөөлөх эсэх талаар тодорхой мэдээллүүдээр иргэдээ хангах хэрэгтэй гэв. Мөн цаашид сонсголын үр дүнд төр ямар нэг байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон болохоор үүнийгээ үргэлжлүүлэх, эсвэл цуцлах талаар тодорхой шийдвэр гаргаж, нийгмийг талцуулахгүй байхад анхаарах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ асуудалд шийдвэр гаргах хүртэл тууштай хамтарч ажиллана гэдгээ гишүүд мэдэгдлээ.

Түүнчлэн Монгол Улс газрын ховор элементийг ашиглахад өөрийн бодлогыг тодорхойлж, энэ салбарт гуравдагч улсуудын хөрөнгө оруулалтыг татах нь үндэсний эрх ашиг тул салбарын эрх зүйн орчныг сайжруулахад анхаарах цаг болсныг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байна гэв. Хамгийн гол асуудал нь хайгуул, ашиглалтын нэг лиценз, ашиг сонирхлын зөрчил үүсгээд тэр нь Монгол Улсын газрын ховор элементийн хөгжлийг булшлах, гацаах үр дагаварт хүргэж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

Үүгээр ерөнхий хяналтын сонсгол өндөрлөж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар сонсголыг хааж, үг хэллээ. Тэрбээр өдрийн турш сонсголд  идэвхтэй оролцож, үзэл бодлоо илэрхийлсэн Ховд аймгийн Мянгад сумын иргэдийн төлөөлөлд тусгайлан талархал илэрхийлэв. Мөн энэхүү ерөнхий хяналтын сонсголоос гаргасан дүгнэлтийг холбогдох Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэдгийг дуулгалаа.

Түүнчлэн газрын ховор элементийн хайгуул хийж буй аж ахуйн нэгж, иргэд хоорондын үл ойлголцолд төр тодорхой түвшинд оролцож, асуудлыг зохицуулах шаардлагыг хүлээж байгаагийн цаана төрийн бодлого тодорхойгүй байгаа нь харагдаж байна гэв.

Нөгөө талаас нь авч үзвэл өнгөрсөн хугацаанд газрын ховор элементийн хайгуул, ашиглалт, тусгай зөвшөөрөлд хэлбэр төдий хандаж байсан бол өнөөдөр газрын ховор элемент нь юу болох, хүний эрүүл мэндэд хортой, хоргүй эсэх талаар нарийвчилсан судалгаануудыг хийх эрх зүйн орчин шаардлагатай байгааг давхар харуулаад байгааг сонсгол даргалагч онцоллоо.

Мөн тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд өнөөдрийн үл ойлголцлын түвшинд байгаа асуудлыг ойлголцлын түвшинд хүргэх хэмжээнд зохицуулах үүргийг парламент хүлээн авч, анхаарч ажиллахаа илэрхийлэв. Улмаар 126 гишүүнтэй энэ парламент хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхой болгоход санаачилгатай ажиллана гэж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и...
Top