x

“Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг”-ийн төлөөллийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өчигдөр /2025.09.24/ “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Николь Хогг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгийн урилгаар манай улсад ажиллаж буй “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагын төлөөлөгчдөд тэрбээр амжилт хүсээд, Монгол Улсын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны талаар танилцууллаа.

Монгол Улс Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцод нэгдэн орсноор хууль тогтоомжоо нийцүүлэх, дагаж мөрдөх үүрэг хүлээсэн болохыг Д.Цогтбаатар дарга дурдаад “Эрүү шүүлт гэхээр цагдан хоригдсон үед ч юм уу, тусгай орчин нөхцөлд үйлдэгддэг гэдэг түгээмэл ойлголт байдаг. Гэтэл конвенцод хаана ч, хэзээ ч үйлдэгдэх эрсдэлтэйг тодотгосон өргөн агуулгатайгаар томьёологдсон. Эрүү шүүлтийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрөх ёсгүй бөгөөд таслан зогсоохын тулд дотоодын хууль тогтоомжоо тус конвенцод нийцүүлэн, нэгбүрчлэн хэрэгжүүлэх нь нэн чухал” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Монгол Улс эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг тууштай хэрэгжүүлж байгааг тэрбээр тэмдэглээд, монгол хүний эрхийг хангах, хамгаалах зорилготой энэхүү үйл ажиллагааны талаарх зөвлөмж, саналыг нээлттэй хүлээн авч ажиллахаа илэрхийлэв.  

“Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Николь Хогг цаг гарган хүлээн авч уулзсан Байнгын хорооны дарга Д.Цогтбаатарт талархал илэрхийллээ. Төлөөлөгчид эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны талаарх олон улсын туршлагыг хуваалцахын зэрэгцээ Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдалтай танилцаж, ажиглалт хийхээр ажиллаж буйгаа танилцуулав. Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд хуваалцаж болох Монгол Улсын сайн туршлагуудыг судалж байгаа гэлээ.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Өдгөө бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Улсын Их Хурал нь хүн төвтэй эрх зүйн орчныг бүрдүүлэхийг эрхэм зорилго болгон ажиллаж байна” хэмээн тодотгоод, хүний эрхийг хангах, хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр батлагдсан хууль тогтоомж, парламентын энэ чиглэлээрх шийдвэр, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Үргэлжлүүлэн талууд эрүү шүүлтээс ангид байх хүний эрхийг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсын сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.

Уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагын ахлах зөвлөх Бен Бакланд, Нид Сатжипанон болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top