x

Гэр бүлийн болон нийгмийн хүчирхийллээс сэргийлэх шинэ төлөвлөгөө боловсруулна

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны харилцан уялдааг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах санал, дүгнэлт боловсруулах Хүчирхийллийн эсрэг үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо.

Ерөнхий сайд Г.Занданшатар, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудал нь дан ганц хууль зүй, гэр бүл, цагдаагийн байгууллагын асуудал биш. Эрүүл мэнд, соёл, спорт, боловсролын салбарт анхаарлаа хандуулах цаг болсон. Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт гэр бүлийн болон бэлгийн боловсрол олгох агуулгыг тусгах, хүчирхийллийн хохирогчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл, урлаг, спортоор дамжуулан хувь хүнийг төлөвшүүлэх, нийгэмд эерэг хандлага бий болгох цаг үеийн шаардлага нэгэнт бий болсон талаар онцлоод түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнд суурилан бүх нийтийн хамтын ажиллагаа, салбар бүрийн оролцоонд тулгуурлан зохион байгуулах шаардлагатай байна гэв. 

Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээтэй холбоотой дүгнэлтэд үндэслэн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан танилцуулахыг Үндэсний хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар болон энэ хороонд ажиллаж байгаа Засгийн газрын гишүүд, төрийн байгууллагын удирдлагуудад даалгав. 

Түүний дараа Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул, Технологи ашиглан үйлдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдал, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, анхаарах асуудал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул, Хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлж буй хүүхэд хамгааллын үйлчилгээний өнөөгийн байдал, анхаарах асуудал, Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа, Боловсролын сургалтын хөтөлбөр дэх хүчирхийллийг таних, урьдчилан сэргийлэхтэй холбоотой агуулга, түүнд хийсэн дүн шинжилгээ ба боловсролын салбарын хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал,  Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлого хэрэгжилтийн газрын дарга Д.Баярболд Эрүүл мэндийн салбар дахь хүчирхийллээс сэргийлэх хариу арга хэмжээний талаар танилцууллаа. 

Хуралдааны төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, боловсрол, эрүүл мэндийн салбарын хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хэрэгжиж буй журмын талаарх мэдээллийг сонссон нь чухал байлаа. Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо нь хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны харилцан уялдааг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр санал дүгнэлт боловсруулж, ойрын хугацаанд ирүүлэхийг хүсэв. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 30 гаруй судалгааны ажил хийсэн. Эдгээр судалгааны тайлан зөвлөмжтэй танилцаад Үндэсний хорооны дараагийн хуралдаанаар ирүүлсэн саналыг нэгтгэн хэлэлцэж, төлөвлөгөө гарган хамтран ажиллана гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top