МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнгөрөгч бямба гаригт хуралдаж, уг хурлаар МАН-ын Бага хурлыг ирэх бямба гариг буюу есдүгээр сарын 27-д хийхээр товложээ.
МАН-ын Бага хурлаас намын шинэ даргыг сонгоно.
Бага хурлаар Их хурлаа товлож, дотоод зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэх юм. Тус намын Их хурлыг 45-аас доошгүй хоногийн өмнө зарлах дүрэмтэй юм байна.