Улсын драмын эрдмийн театрын дээврийн их засварт шаардлагатай 645 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
Тус театр ашиглалтад орсон 1960 оноос өнөөг хүртэл барилгын дээвэрт их засвар хийгээгүй тул дээврийн хийц, бүтэц хуучирч, эвдрэл гэмтэл үүсжээ.