x

Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна

Арав дахь жилдээ зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалт энэ жил “Алс Дорнод-Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд болж байна.

ОХУ-ын Владивосток хотод болдог Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар есдүгээр сарын 5-ны өдөр өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ.

Г.Занданшатар:

-“Алс Дорнодын бүс нутаг дахь худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн тэлэх, дэлхийн улс орнууд, тэр дундаа Зүүн болон Зүүн Өмнөд Азийн улс орнуудтай хийж буй худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх сонирхол бидэнд бий. Газар зүйн давуу талаас гадна байгалийн баялаг, бүтээмж өндөр, чадварлаг хүний нөөц зэрэг асар их боломж бий. Засгийн газар эдгээр боломжийг ашиглаж, хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бататгах, бизнес ба хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, гадаад худалдааны нээлттэй байдлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна” гэв. 

Монгол Улс Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад 2016 оноос хойш Ерөнхийлөгчийн түвшинд дөрвөн удаа, Ерөнхий сайд, Гадаад харилцааны болон Сангийн сайдын түвшинд тус бүр нэг удаа, нийт долоон удаа оролцжээ. Манай улс ОХУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, энэхүү чуулга уулзалтад дээд, өндөр түвшинд оролцож ирсэн уламжлалтай юм.

Улс орнуудын төр, засгийн газрын тэргүүн, гишүүд, улстөрчид, бизнес эрхлэгч, олон улсын байгууллагын төлөөлөгчид цуглан, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, технологийн төслүүдийг хэрэгжүүлэх, гарааны бизнесийг эхлүүлэх зэрэг шинэ боломжийг эрэлхийлдэг чуулга уулзалтад энэ жил 36 орны 6000 гаруй төлөөлөгч оролцож байна. 

Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын хөтөлбөрт бизнесийн 90 орчим арга хэмжээ багтсан бөгөөд энэ жил АСЕАН-ын бизнесийн зөвлөлийн хуралдаан, Арктикийн бүс нутаг дахь худалдаа, хөрөнгө оруулалтын талаарх бага хурлууд болов. Мөн “Шонхор шувууны өдөрлөг” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгууллаа.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top