x

Г.Занданшатар: Хөдөө аж ахуйн салбарт Евразийн зах зээл нээлттэй байна

Монголын хөдөө аж ахуйн салбарын өмнө 183 сая хүн амтай Евразийн зах зээл нээлттэй байна. Бид энд бүтээгдэхүүнээ таниулах боломжтой. Хөдөө аж ахуйн салбар цаашид эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй ХХААХЯ болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, албан хаагчидтай уулзах үеэрээ тодотгов.

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ:

-Газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуйн чиглэлээр эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгосон. Засгийн газраас 10 хувийн хүүгийн хөнгөлөлтийг шийдсэнээр газар тариалан, мал аж ахуйн хослолыг бий болгож, хүнс, хөдөө аж ахуйг эдийн засгийн тулгуур салбар болгох зорилготой. 

Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж: 

-Ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэх, үйл ажиллагааг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгож байгаа. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 6000 тн ноолуур бэлтгэснээр нийт түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид боловсрууллаа. Ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж байгаа гэв.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд газар тариалан, мал аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 2525 гаруй иргэн, аж ахуйн нэгжид 1.26 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Үүний дүнд хүнсний боловсруулах 25 үйлдвэр шинээр ашиглалтад оруулж, 22 үйлдвэрийг өргөтгөн, 22 үйлдвэр тоног төхөөрөмжөө шинэчиллээ. Өнгөрсөн онд зоорийн багтаамжийг 15, үтрэмийнхийг 7, тариалангийн талбайг 13 хувиар нэмжээ. Хөтөлбөр хэрэгжүүлснээр үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний нэр төрлийг 37 хувиар нэмж, 2500 орчим ажлын байрыг шинээр бий болгосон байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ үеэр ХХААХҮЯ-ны Дархан-Уул аймагт шилжин ажиллаж байгаа нь зөв шийдвэр байсныг дурдаад, “Мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл хамтдаа цогцоор хөгжих ёстой гээд Монгол Улсын эдийн засаг оны хагас жилд 5.6 хувиар өсөхөд хөдөө аж ахуйн салбар голлох үүрэгтэй байсныг тэмдэглэв. Мөн хөдөө аж ахуйн салбар хамгийн их ажлын байр бий болгодог тул цаашид улам төрөлжүүлэн хөгжүүлэх нь Засгийн газрын зорилго байх болно гэдгийг тодотголоо. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и...
Top