x

Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулж мэдээлэл хийлээ.

Монгол Улсын 2026 оны төсөв нь хүний хөгжлийг дэмжсэн, татварын ачааллыг буруулсан, төрийн оролцоог хумьсан, бизнес эрхлэгчдээ дэмжсэн төсөл болсон гэдгийг тодотголоо.

Г.ЗАНДАНШАТАР:

-Эрүүл мэндийн салбарт 2025 онд 238.1 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн бол 2026 онд 1.3 их наяд болгож 5.5 дахин нэмэгдүүлсэн. Хавдар судлалын үндэсний төв-2 -ыг барьж байгуулъя. Робот заслын тоног төхөөрөмж худалдаж авъя, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их засвар,  хүчитгэлийг хийе. Эд эс эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулъя. Булган аймийН  100 ортой нэгдсэн эмнэлэг, яаралтай 17 эмнэлгийг барьж байгуулъя, 19 эмнэлэг шинээр ашиглалтад оруулъя, тоног төхөөрөмжийг 49.7 тэрбумаар сайжруулъя.  Монгол хүн эрүүл аж төрөх нөхцөл боломжийг хангасан төсвийн шийдэл боловсрууллаа.

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүллээ. 2025 онд боловсролын салбарын хөрөнгө оруулаЛт 513.3 тэрбум байсан бол 2026 онд 1 их наяд төгрөг болгон нэмэгдүүллээ.

Ингэснээр 73 цэцэрлэг, 117 сургууль, 32 дотуур байрыг шийднэ. 66.7 тэрбумын тоног төхөрөмж шийднэ. Багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд 100 тэрбум төгрөг нэмж төсөвлөлөө.

Төсвийн хуультай хамт НӨАТ -ын тухайх хуулийг өргөн мэдүүлсэн. Дэлхий дахинд эдийн засаг уналттай, тарифын дайнтай эгзэгтэй хэцүү үе ч НӨАТ -ын буцаан олголтыг 2.5 дахин нэмэгдүүлж, 1 сая хүртэлх төгрөгийн худалдан авалтад 5 хувийн буцаан олголт олгоно.  2027 оноос  НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь буюу 10 хувийг буцаан олгоно. Ингэж үе шаттайгаар татварын ачааллыг багасгаж, чинээлэг дундаж орлогоо дэмжинэ. 

НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор тодотгоход, сард 800 мянган төгрөгийн худалдан авалт хийхэд 80 мянган төгрөгийн НӨАТ төлнө, 2 хувьд 16 мянган төгрөг буцаан авдаг байсан бол 40 мянган төгрөг авна. Ирэх жил 100 хувь буюу 80 мянган төгрөг буцаан авдаг болно. Нэг саяас дээш бол НӨАТ-ын буцаан олголт 2 хувь хэвээрээ. Нийт иргэдийн 75 хувь сард нэг сая төгрөг хүртэлх худалдан авалт хийж байгаа. Тийм учраас 75 хувьдаа ээлтэй буюу шатлалт НӨАТ хэрэгжүүлнэ. 

Сарын 800 мянган төгрөг хүртэлх орлогыг татвараас 100 хувь чөлөөлнө. Жишээлбэл, 1.5 сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэхэд 800 мянгад 0, үлдэж байгаа 700 мянгад 10 хувь төлөхөөр 70 мянгыг төлнө.

Жижиг дунд үйлдвэрийн татварын ачааллыг багасгана. Нийт 2.5 тэрбум төгрөгийн орлоготой жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлт эдэлнэ. Хялбаршуулсан горимын босго 50 сая байсныг 400 сая болгоно.

Банкин дахь дансыг хааж татвар төлүүлдэг байсан бүдүүлэг зохицуулалтыг хална. Дансыг нь хаах бус татварт суутгадаг шинэ зохицуулалт үйлчилнэ. Энэ бүхний үр дүнд далд эдийн засаг ил болно. Татварын бааз суурыг өргөжүүлж, татварын ачааллыг жигд болгоно.

2025 онд төсвийн зарлага 35.1 их наяд төгрөг байсан бол 2026 онд 32 их наяд болгож, 3 их наядаар бууруулж, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байна.

Өмнө нь бид төсвийн тодотголоор 2.3 их наядаар төсвийн үр ашиггүй зардлыг танасан. Үүний үр дүнд төсвийн ДНБ-нд эзлэх урсгал зардал 26.6 хувь байсныг 24 хувь болгож зорилтот түвшинд хүргэсэн. Нүүрсний үнэ, алтны үнэ өсөхөөр дагаад бүх урсгал зардлаа тэлж, өрөнд ордог , гадаад өрийн дарамт асар ихээр нэмэгддэг энэ жишгийг халж байна. Ийм утгаараа хэмнэлтийн төсөв боллоо.

2025 онд төрийн албан хаагчдын тоо 231 мянга шахам байсан бол  2026 онд 218 мянга болж, төрийн албаны хязгааргүй тэлэлтийг хазаарлаж байна. Төрийн өмчит компанид шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байна. 2026 онд төрийн өмчит компаниудыг нэгтгэх, татан буулган, бүтэц орон тоог оновчтой болгох ажил үргэлжилнэ. Төрийн өмчит компанийн тоо 109 байгааг 87 болгож бууруулна гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (102.89.75.132)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 09 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top