x

Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй 25 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Хятад улсын Тяньжин хотноо амжилттай болж өндөрлөлөө.   

Тус уулзалтад дэлхийн 10 улсын төрийн тэргүүн нар, 20 гаруй олон улсын байгууллагын удирдагчид оролцов. 

Дээд хэмжээний уулзалт буюу албан ёсны нэрээр ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанаас 2035 он хүртэлх ШХАБ-ын хөгжлийн стратегийн төлөвлөгөө ба Тяньжины тунхаглал гэсэн хоёр үндсэн баримт бичгийг баталснаас гадна хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа.  

Стратегийн төлөвлөгөөнд ШХАБ-ын үнэт зүйлс ба зарчмуудад тулгуурлан гишүүн улс орнууд хоорондын харилцан итгэлцэл ба найрсаг харилцааг бэхжүүлэх, ШХАБ-д нүүрлэж сорилтууд, аюулыг сөрөн зогсох, худалдаа, эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын салбар дахь бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилтуудыг тавьж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлсон байна.

Харин энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үр дүн ба гишүүн орнуудын байр суурийг Тяньжины Тунхаглалд тусгажээ.

Эдгээрээс гадна бусад албарт хамтран ажиллах тухай хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсныг дурдвал: Хэт даврах үзэл суртлыг сөрөн зогсоход чиглэсэн ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагааны Хөтөлбөр, 2030 он хүртэлх хугацаанд Эрчим хүчний салбарт хамтран ажиллах стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх замын зургийг баталснаас гадна ШХАБ-ын гишүүн орнуудын аюулгүй байдалд учирч буй сорилт, аюулыг сөрөн зогсох зорилго бүхий Олон талт  ажиллагааны нэгдсэн төвийн тухай болон Хар тамхитай тэмцэх төвийн тухай хэлэлцээрүүдэд гарын үсэг зурав.

Нэгдсэн төв нь ШХАБ-ын бүс нутгийн терроризмтой тэмцэх бүтцийн суурин дээр Узбекистаны нийслэл Ташкент хотноо, Хар тамхитай тэмцэх төв нь Тажикстаны нийслэл Душанбе хотод тус тус байрлана.

Мөн өргөн хүрээтэй төслүүдийг санхүүжүүлэх шинэ хэрэгсэл болох ШХАБ-ын Хөгжлийн банкийг байгуулахаар тохиролцсон нь эдийн засгийн асуудлаар ойрын үед гаргаагүй чухал шийдвэр байлаа.

Тус байгууллага бүтцийн шинжтэй шинэчлэл хийсэн нь “ажиглагч” ба “яриа хэлэлцээний түнш” гэсэн статусуудыг нэгтгэж, “ШХАБ-ын түнш” гэсэн нэгдсэн статусыг бий болгох тухай шийдвэр бөгөөд Тяньжины уулзалтын явцад Лаос улсад эл статусыг олголоо. Статусыг нэгтгэсэн нь ШХАБ-ын олон улсын хамтын ажиллагааны тогтолцооны хэлбэрийг илүү оновчтой болгох зорилготой ажээ.

Эдгээрээс гадна ШХАБ-ын гишүүн улсуудын төрийн тэргүүн нарын зөвлөлөөс дараах асуудлуудаар мэдэгдэл гаргалаа. Үүнд: Дэлхийн II дайн дуусаж, НҮБ байгуулагдсан; цахим эдийн засгийн салбарт хамтран ажиллах тухай; эрчим хүчний салбарын тогтвортой хөгжил; ногоон эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаа; хиймэл оюун ухааны салбарт олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай; олон талт худалдааны тогтолцоог дэмжих тухай; шинжлэх ухаан-техникийн ба инновацын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай; дэлхийг хамарсан хар тамхины асуудал, түүнтэй тэмцэх талаар үр дүнтэй шийдвэр гаргах зэрэг болно.

Тяньжины уулзалтын дараа ШХАБ-ыг даргалах эрх Киргиз улсад шилжиж байна. Тус байгууллагын дараагийн дээд хэмжээний уулзалт 2026 онд “ШХАБ-ын 25 жил: тогтвортой дэлхий ертөнц, хөгжил цэцэглэлт рүү хамтдаа” гэсэн уриан дор болно. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.113)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 09 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top