x

ШХАБ-ын гишүүн орнууд Тяньжины Тунхаглалыг баталлаа

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанаас “Тяньжины Тунхаглал”-ыг баталж, тус байгууллагын албан ёсны цахим хуудсанд нийтэлжээ.

Тунхаглалын үндсэн үзэл санаануудыг товчлон танилцуулбал,

-Аюулгүй байдал ба тогтвортой байдалд заналхийлж буй геополитикийн сөргөлдөөн, сорилт, аюулууд дэлхийн даяар, тэр дундаа ШХАБ-ын бүс нутагт улам бүр хурцадсаар байна. Оролцогч улс орнууд нэг талыг барьсан өрөөсгөл албадлагын арга хэмжээнүүдийн эсрэг, тэр дундаа эдийн засгийн шинжтэй арга хэмжээнүүдийг эсэргүүцнэ.

-Ираны эсрэг чиглэсэн Израил ба АНУ-ын цохилтууд, Газын зурваст хүний амь эрсдэж, хүмүүнлэгийн хямрал үүсгэж буй үйлдлүүдийг ШХАБ-ын зүгээс зэмлэн буруушаав. Палестины асуудлыг шударгаар зохицуулснаар Ойрх Дорнодод энх тайван, тогтвортой байдлыг хангах боломжтой гэв.

-ШХАБ-ын гишүүн орнууд аливаа асуудлыг эвслийн, сөргөлдөх хандлагаар шийдвэрлэхийг үгүйсгэсэн байр сууриа илэрхийлэв. Олон улсын харилцааны тогтвортой хөгжлийн үндэс бол дотоод хэрэгт үл оролцох, хүч үл хэрэглэх зарчмууд мөн.

-Дэлхийн II дайны талаарх түүхэн дурсамжийг нандигнан хадгалах хэрэгтэй. Нацизмын үзэл санаа, үйл олноор хоморголон устгах явдлыг зөвтгөх оролдлогууд, түүнчлэн ялалтын ач холбогдол ба фашизмын бут ниргэхэд ард түмнүүдийн оруулсан хувь нэмрийг үгүйсгэн гажуудуулах аливаа үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

-Гишүүн орнууд ШХАБ-ын хөгжлийн 2035 оны хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэн зөвшилцөв.

-ШХАБ-ын орнуудын аюулгүй байдалд учирч буй сорилт, аюулыг сөрөн зогсох зорилго бүхий Олон талт  ажиллагааны нэгдсэн төвийн тухай болон Хар тамхитай тэмцэх төвийн тухай хэлэлцээрүүдийг баталлаа. Мөн 2030 он хүртэлх хугацаанд эрчим хүчний салбарт хамтран ажиллах замын зургийг баталжээ.  

-Уулзалтад оролцогчид сансрын орон зайг аливаа төрлийн зэвсгээс ангид байлгахын төлөө, мэдээлэл-харилцааны технологийн салбарыг цэрэгжүүлэхийн эсрэг байгаагаа нотоллоо.

-ШХАБ-ын гишүүн улсууд терроризм, салан тусгаарлах үзэл, хэт даврах үзлийн эсрэг хамтын тэмцлээ үргэлжлүүлэх шийдвэр төгс байгаагаа илэрхийлэв.

-Афганистаныг тусгаар тогтносон, төвийг сахисан, энх тайванч улс болгохын төлөө байгааг Тунхаглалд тэмдэглэжээ. 

Риа Новости

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top