x

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Алмас Сейтанкыновд БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Тэрбээр түүх соёл, өв уламжлалын хэлхээ холбоотой БНКУ нь манай улсын Төв Ази дахь чухал түнш бөгөөд бүх салбарт идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн гэдгийг тэмдэглэв. БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаев өнгөрсөн онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа шат ахин “Стратегийн түншлэл”-ийн  түвшинд хүрсэн бөгөөд Казахстан Улс нь Монгол Улсын хувьд Төв Ази дахь “Стратегийн түншлэл”-ийн харилцаатай анхны орон болсонд баяртай байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан долоодугаар сард Женев хотноо зохион байгуулсан Парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд оролцох үеэрээ БНКУ-ын Парламентын Мажилисын танхимын дарга Ерлан Кошановтой албан ёсны уулзалт хийж, харилцан санал солилцсон нь хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлов.

Элчин сайд Алмас Сейтакынов, Монгол Улс нь БНКУ-ын хувьд Ази дахь хамгийн итгэлт түнш гэдгийг тодотгов. Тэрбээр хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хоёр талын тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход анхаарч, хоёр орны харилцааны бат бөх гүүрийг бэхжүүлэхэд хичээн ажиллахаа илэрхийлэв.

Талууд хөдөө аж ахуй, зам тээвэр, шинжлэх ухаан, боловсрол, соёл, цахим технологи зэрэг салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 4 цаг 21 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 4 цаг 21 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 4 цаг 32 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 5 цаг 1 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 8 цаг 20 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 8 цаг 22 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 8 цаг 23 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 8 цаг 32 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна 8 цаг 34 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна 9 цаг 14 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 9 цаг 15 мин Олон улсын болон үндэсний томоохон компаниуд Ханбогд суманд салбараа байгуулж байна 10 цаг 39 мин Гадаадын иргэдэд виз олгох үйлчилгээг цахимжуулж, ангиллыг 54 болгон нэмэгдүүлэв 10 цаг 54 мин Төрийн албан хаагчид уян хатан цагийн хуваариар, нэг өдөр цахимаар ажиллана 10 цаг 54 мин АТГ: Нас барсан 721 иргэнд 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон зөрчлийг илрүүллээ 10 цаг 57 мин Марк Цукерберг өөрийн хиймэл оюунт дижитал ихрийг бүтээж байна 10 цаг 58 мин Улаанбаатар трам төслийн эхний шугам Сэлбэ дэд төвөөр дамжин өнгөрнө 10 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ 11 цаг 0 мин БНСУ-д ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ 12 цаг 45 мин Азийн хэйболын АШТ-ээс Э.Тэмүүжин мөнгөн медаль хүртлээ 12 цаг 46 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур... "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэл... Дотоодын үйлдвэрийн барааг төрийн цахим дэлгүүрт байршуулна
Top