x

АМНАТ-ийн шинэ аргачлал улсын төсөвт нэмэлт орлого төвлөрүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) тооцох аргачлалыг шинэчилж, уул уурхайн бирж буюу Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнээр АМНАТ тооцохоор шийдвэрлэсэн билээ. Учир нь АМНАТ тооцох аргачлалыг өөрчлөхгүй бол уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнээс бодит борлуулалтын үнэлгээнээс их төлбөр авч, санхүүгийн дарамт үүсээд байсан юм. Тухайлбал, баяжуулсан коксжих нүүрс 22.6, хайлуур жонш 54.3, төмрийн хүдэр 26.6 хувь илүү үнээр тооцож байсныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэллээ.

АМНАТ-ийг олон улсын жишиг үнээр тооцдог байсан нь түүхий эдийн үнэ өндөр байх үед компаниудад эергээр нөлөөлж байсан ч үнэ буурахад алдагдалд орж, компаниудын үйл ажиллагаа доголдоход хүрсэн байна. Бодит үнэлгээнд тулгуурласан, биржийн үнээр тооцдог зарчимд шилжүүлсэнд талархалтай байгаагаа “Энержи Ресурс” ХХК-ийн захирал Д.Энхбат хэлээд, энэ шийдвэрийн хэрэгжих хугацааг цаашид дахин сунгаж өгөхийг хүслээ. АМНАТ тооцох аргачлалд өөрчлөлт оруулсан Засгийн газрын шийдвэр он дуустал үргэлжлэх юм. Биржийн арилжаанд оролцдоггүй бусад нэр төрлийн нүүрсэнд АМНАТ ногдуулдаг болох саналыг Монголын нүүрсний ассоциацийн ерөнхийлөгч Б.Бямбадагва гаргалаа.

АМНАТ тооцох шинэ аргачлалаар, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг биржээр арилжаалбал нийт бүтээгдэхүүнийхээ үнэлгээг Монголын хөрөнгийн биржийн үнэлгээгээр тооцож АМНАТ төлөх юм. Ингэснээр биржийн арилжаа нэмэгдэж, улсын төсөвт 100 тэрбум төгрөгийн нэмэлт орлого төвлөрүүлэх тооцоог Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам танилцууллаа. “Ган хүдэр орд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мандахбаяр АМНАТ-ийг давхардуулан авч байгааг судалж, уул уурхайн салбарт бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд онцгой анхаарахыг хүсэв. Түүний саналыг судлахыг Ерөнхий сайд Сангийн яаманд чиглэл болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top