x

Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Г.Занданшатар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаанд оролцлоо.

Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хатуу тэмцэж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг сайжруулах, Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбэ сүүлийн жилүүдэд тогтмол уруудахад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх, төрийн хүнд суртлыг арилгаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Уг ажлын хэсгийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ ахалж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ үеэр, “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 2018 онд 93 дугаарт жагсаж байсан бол 2024 онд 114 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Авлигатай тэмцэх нь зөвхөн Авлигатай тэмцэх газрын ажил биш. Засгийн газар нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Алба хаагчдаа өдөр тутмын удирдлагаар хангаж, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, удирдах үүрэгтэй Төрийн нарийн бичгийн дарга нарыг энэ ажлын хэсэгт оруулсан гэдгийг онцлоод авлигатай тэмцэх үйл хэрэгт Төрийн нарийн бичгийн дарга нар манлайлж, үр дүн гарган ажиллахыг үүрэг болголоо. Үр дүн нь манай улсын гадаад нэр хүндийг өсгөх, хөрөнгө оруулалт татах, иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээхэд чухал ач холбогдолтой гэлээ.

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ ажлын хэсгийн чиг үүрэг, 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Тухайлбал, бизнес эрхлэгчдэд хүнд суртал, саад, дарамт учруулж буй хуульд зааснаас бусад бүх төрлийн зөвшөөрөл, дүрэм, журам, заавар, захиргааны актуудыг хүчингүй болгох санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх ажээ. Авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд албаны нууцыг хүчингүй болгох чиглэлээр тус тус хуулийн төсөл боловсруулах, олон улсын байгууллагын зөвлөмж болгосон шүгэл үлээгчийн эрх зүйн байдал болон гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и...
Top