x

25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор болж буй Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

“Урам зориг өгөх-нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулах” уриатай энэхүү чуулга уулзалт нь манай улсын хувьд эмэгтэйчүүдийг дэмжсэн дөрөв дэх удаагийн томоохон үйл ажиллагаа бөгөөд 25 улсын 230 гаруй зочин төлөөлөгч оролцож байна. Энэ үеэр жендерт суурилсан эдийн засаг-бизнесийн бодлого, хүний нөөц, хөрөнгө оруулалт, бизнесийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэх зорилготой сургалт, семинарууд болох юм. Мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгардаг нийтлэг сорилтыг сонсож, хамтран шийдэхийг зорьж буй. Түүнчлэн бодлогын түвшинд жендерт суурилсан эдийн засгийг дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хил дамнасан түншлэл, хөрөнгө оруулалтын шинэ гарцуудыг нээх бололцоотой гэж үзэж байна.

Үүний зэрэгцээ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бараа, үйлчилгээг олон улсад сурталчлах, хөрөнгө оруулалт татах зорилготой үзэсгэлэн худалдааг энэ сарын 24-25-нд Сүхбаатарын талбайд гаргана. Үзэсгэлэнд 140 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч ноос ноолуур, гар урлал, IT технологи, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах юм. B2B уулзалтаар бизнес эрхлэгчид харилцаа холбоо, санхүүжилтийн талаар хэлэлцэж, төслөө танилцуулах боломжийг бүрдүүлсэн.

Чуулганы хүрээнд эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэх, манлайллыг төлөвшүүлэх, санхүү, хөрөнгө оруулалтын хүртээмж, дижитал өөрчлөлт ба инновац, ногоон хүртээмжтэй эдийн засгийг цогцлооход тэдний үүрэг оролцоо, дижитал эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих сан зэрэг салбар хуралдаан болох юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top