x

Ерөнхий сайд: Монгол нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжинэ

Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд “Татвар” сэдвээр залуустай ярилцаж, “Шинэ итгэл-Шинэтгэл” илтгэлдээ татварын шинэтгэл, цахим шилжилтийн талаар онцоллоо. 

Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авахад 190 мянган иргэн оролцсоны 50 хувь нь 18-35 насных юм. DParliament цахим системээр НӨАТ-ын санал асуулгад ч мөн залуусын идэвх өндөр байсныг Ерөнхий сайд тэмдэглэлээ.Татварын багц хуулийн төсөлд цалингийн орлогын шаталсан татварыг боловсронгуй болгоно, үйл ажиллагааны орлогыг шаталсан татварт хамруулна, худалдан авалтаас хамаарч НӨАТ-ын шаталсан хөнгөлөлт үзүүлэхээр тусгаж буйг залуусын асуултад хариулахдаа Ерөнхий сайд хэллээ. НӨАТ-ын буцаан олголтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, татвар төлсөн нь хохирдог, төлөөгүй нь хождог тогтолцоог өөрчилж байж баялаг бүтээгч, үйлдвэрлэгч, ажил олгогчдоо Засгийн газар дэмжинэ.

Мөн татварын алба зөвлөн тусалдаг, эрсдэлээс урьдчилан сэргийлдэг болно. Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэхийг дэмжсэн татварын хөнгөлөлт үзүүлж, бага, дунд орлоготой иргэд, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулна. Бизнесүүдийн тогтвортой үйл ажиллагаа явуулах, хуримтлал үүсгэх, өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэлээ. 

Төсвийн худалдан авалт хэт өндөр, шаардлагагүй төсөл, хөтөлбөрт төсвийн хөрөнгө үрж байгааг, хуваарилалт нь оновчгүй байгааг залуус шүүмжилж байв. Залуус татвар төлөх дургүй байгаа юм биш, тэдний өгсөн татварыг юунд зарцуулж байгаа нь тодорхой бус байгаад эгдүүцдэг гэдгийг олон хүн хэллээ. 

Ерөнхий сайд олон нийтээс санал авч боловсруулсан төсвийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед ч иргэдийн санал асуулга авч, хэлэлцүүлэг явуулна. Төсөв батлагдаад хуваарилагдах явц ч нээлттэй, ил тод байна. Төсөв албан тушаалтны хяналтаас ард түмний хяналтад шилжсэн гэдгийг онцлоод, DGovernment  цахим систем хөгжүүлж байгаа. Энэ бол татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн, юунд зарцуулж байгааг аймаг, хот, сум, дүүрэг, баг хороогоор нь ил тод харуулах программ.  Уг программ удахгүй ажиллаж эхэлнэ, залуус саналаа өгөөрэй гэж Ерөнхий сайд урилаа.

Мэдээллийн технологийн салбарын шинэчлэлийг дэмжиж, гарааны компаниудыг дэмжих, татваргүй бүс, орчин байгуулж өгөхийг залуус Ерөнхий сайдаас хүслээ. Улсын төсөв хэлэлцэхээс УИХ-ын чуулган эхлэхээс өмнө залуустай уулзаж татварын шинэчлэлийн талаар санал солилцож байгаадаа Ерөнхий сайд талархал илэрхийлээд, хэлэлцүүлгийн үеэр гарсан санал хүсэлт татварын шинэчлэлд үнэ цэнтэйг хэллээ. 

Оюунлаг, эрч хүчтэй, нээлттэй залуу үе шинэ Монголын хөдөлгөх хүч болно. Монгол Улс нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжих цаг ирж буйг Ерөнхий сайд онцлов гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top