x

Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх бага хурлыг зохион байгуулна

Монгол Улс 2026 онд болох “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлээ хангаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Олон улсын газрын эвслийн захирал Марси Вигода тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр Монгол Улсын мал аж ахуйн түүхэн уламжлал, бэлчээрийн газрын асар их нөөц боломжийг танилцууллаа. Нийт газар нутгийн 72.6 хувийг хөдөө аж ахуйн газар эзэлдэг бөгөөд үүний 97.6 хувь нь байгалийн бэлчээр, хадлангийн талбай юм. Улсын хэмжээнд 104 сая га бэлчээрийн газар бүртгэгдсэн нь хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх үндсэн суурь болж байна.

Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо-Чинээлэгч малчин”, “Атрын IV аян” зэрэг үндэсний хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, эдгээрийн зорилго нь малчид, тариаланчид, боловсруулах үйлдвэрүүдийг уялдаатай хөгжүүлж, хөдөө аж ахуйн түүхий эдийн тогтвортой хангамж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэж буйг онцоллоо.

Мөн Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицсон хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд онцгой анхаарч, малчид болон хөдөөгийн иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн олон улсын хамтын ажиллагаанд нээлттэй гэдгээ илэрхийллээ.

Олон улсын газрын эвсэл нь дэлхийн 97 улсын 323 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд газар, ус зэрэг нийтийн нөөцөд тэгш хүртээмжийг хангаж, өлсгөлөн, ядуурлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм. Монгол Улс энэхүү байгууллагатай бүх талаар хамтран ажиллаж, 2026 онд болох олон улсын томоохон арга хэмжээнд идэвхтэй оролцохоор төлөвлөж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан... Дэлхийн батлан хамгаалахын банк байгуулах санаачилгыг есөн у... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top