x

НҮБ-ын Хүүхдийн Сан, Их Британи хамтран Орхонд ногоон жишиг хүүхдийн хөгжлийн төв байгуулна

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Монгол дахь Их Британийн Элчин сайдын яам Орхон аймагт “Ногоон ирээдүй” уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй бага насны хүүхдийн хөгжлийн төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү төв нь Баян-Өндөр сумын Эрдэнэ багт байрлах нийтийн зориулалттай барилгыг нүүрсгүй, эрчим хүчний хэмнэлттэй, хүүхдэд ээлтэй орчин болгон шинэчлэх юм.

Төсөл хэрэгжсэнээр тав хүртэлх насны 500 гаруй хүүхдэд эрүүл мэнд, хоол тэжээл, хөгжлийн сургалт болон эцэг эхийн оролцоог дэмжих үйлчилгээг үзүүлнэ. Уг санаачилгыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад харилцаа, хамтын нөхөрлөл, хөгжлийн газар болон Орхон аймгийн хамтарсан хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх юм.

Гарын үсэг зурах ёслолд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын хувьд хамгийн чухал хоёр чиглэл болох уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ болон бага насны хүүхдийн хөгжлийг нэгтгэж байна. Нүүрс түлэхийг халж, сэргээгдэх эрчим хүч ашигласнаар бид хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ ирээдүйг нь ногоон болгож байна” гэв.

Монгол Улсад суугаа Их Британи Улсын Элчин сайд Фиона Блайт “Бид орон нутгийн хөгжлийг дэмжсэн энэ санаачилгад талархаж байна. Цаашид ч байгаль орчныг хамгаалах, хүүхдийн хөгжлийг дэмжих, хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд өөрийгөө бүрэн хөгжүүлэх боломжтой ирээдүйг бүтээхийн төлөө хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэж онцоллоо.

Төслийн хүрээнд төвийн дулаан алдагдлыг бууруулж, нарны эрчим хүчээр ажиллах халаалтын систем, дотоод агаар сэлгэлтийн шийдэл, ногоон байгууламж бүхий гадна талбайг байгуулна. Мөн эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэд хүмүүжил, хоол тэжээл, эрүүл мэнд, ногоон амьдралын хэв маягийн талаар сургалт зохион байгуулна.

Санаачилга нь Монголын Бага насны хүүхдийн хөгжлийн үндэсний хөтөлбөр болон Парисын хэлэлцээрийн зорилттой уялдаж, сэргээгдэх эрчим хүчийг орон нутгийн дэд бүтцэд нэвтрүүлэх боломжийг харуулах жишиг төсөл болно. Ирэх таван жилийн хугацаанд уг загварыг улс даяар түгээж, нийтийн зориулалттай барилгуудад нүүрс хэрэглэхийг зогсоох зорилготой.

Төсөл энэ оны наймдугаар сард эхэлж, 2026 оны гуравдугаар сард дуусахаар төлөвлөгдөж байна.

Эх сурвалж: UNICEF.org, Gov.uk

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top