Өнөөдөр Төрийн ордны “Чингис хаан танхим”-д Улсын онцгой комиссын III хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл, газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Мөн бусад холбогдох сэдвээр ярилцаж, шаардлагатай шийдвэрийг гаргахаар төлөвлөжээ.