x

Монгол, Бутан анхдугаар зөвлөлдөх уулзалт хийлээ

Монгол Улс, Бутаны Хаант Улсын Гадаад харилцааны яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт өчигдөр Улаанбаатар хотноо боллоо. Уулзалтыг Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Бутаны талаас Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Пема Чоден нар тэргүүлэв. Л.Мөнхтүшиг хоёр улс далайд гарцгүй, хөгжиж буй орны хувьд хөгжлийн туршлага, сайн жишээгээ хуваалцаж, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтойг онцоллоо.

Пема Чоден өнгөрсөн онд Бутаны Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монголд хийсэн төрийн айлчлал нь хоёр орны харилцааг бэхжүүлсэн түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон гэдгийг дурдав. Мөн төрийн тэргүүн нарын тохирсон санаачилгыг бодит ажил хэрэг болгох хүрээнд хамтран ажиллах өргөн боломж байгаа талаар тэмдэглэлээ.

Талууд энэхүү уулзалт нь Монгол, Бутаны найрсаг харилцааг шинэ түвшинд гаргах чухал алхам болсныг онцолж, цаашид Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулахаар тохиролцов.

Эх сурвалж: ГХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 6 цаг 15 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 6 цаг 15 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 6 цаг 26 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 6 цаг 55 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 10 цаг 14 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 10 цаг 16 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 10 цаг 17 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 10 цаг 26 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна 10 цаг 28 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна 11 цаг 8 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 11 цаг 9 мин Олон улсын болон үндэсний томоохон компаниуд Ханбогд суманд салбараа байгуулж байна 12 цаг 33 мин Гадаадын иргэдэд виз олгох үйлчилгээг цахимжуулж, ангиллыг 54 болгон нэмэгдүүлэв 12 цаг 48 мин Төрийн албан хаагчид уян хатан цагийн хуваариар, нэг өдөр цахимаар ажиллана 12 цаг 48 мин АТГ: Нас барсан 721 иргэнд 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон зөрчлийг илрүүллээ 12 цаг 51 мин Марк Цукерберг өөрийн хиймэл оюунт дижитал ихрийг бүтээж байна 12 цаг 52 мин Улаанбаатар трам төслийн эхний шугам Сэлбэ дэд төвөөр дамжин өнгөрнө 12 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ 12 цаг 54 мин БНСУ-д ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ 14 цаг 39 мин Азийн хэйболын АШТ-ээс Э.Тэмүүжин мөнгөн медаль хүртлээ 14 цаг 40 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур... "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэл... Дотоодын үйлдвэрийн барааг төрийн цахим дэлгүүрт байршуулна
Top