x

Далайд гарцгүй орнуудын хөгжлийн санхүүжилтийн гарцыг Монгол Улс онцлов

Туркменистан улсын Аваза хотноо болж буй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын (ДГХБО) асуудлаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гуравдугаар бага хурлын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газар, мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) бэлтгэл ажлын алба хамтран “Газар, ус, худалдааны гарц шийдэл дэх санхүүжилтийн боломжийг нээх нь” сэдэвт тусгай арга хэмжээг зохион байгууллаа.

Уг арга хэмжээ нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн шинэлэг санаачилгыг хэлэлцэж, бодлогын түвшний хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын түншлэл, дэмжлэгийг өргөжүүлэхэд онцгой ач холбогдолтой боллоо.

Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Шадар сайд Н.Учрал арга хэмжээнд хэлсэн үгэндээ, 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах COP17 бага хурлын хүрээнд улс орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах, байгалийн нөөцийн зохистой менежментийг чухалчилж байгаагаа онцолсон юм. Тэрээр хөрс, усны зохистой менежмент нь зөвхөн байгаль хамгааллын асуудал биш, харин дэд бүтцийн үр ашиг, худалдааны боломжийг өргөжүүлэх гол тулгуур болохыг тэмдэглэв.

Арга хэмжээнд Армени, Туркменистан улсын төлөөлөгчид, НҮБ-ын холбогдох байгууллагууд, түнш орнууд оролцож, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хөрсний доройтлыг бууруулах, худалдааны бодлого, хөгжлийн санхүүжилт хоорондын уялдааг хэрхэн бий болгох талаар санал солилцжээ.

Энэхүү олон улсын арга хэмжээ нь зөвхөн нэг удаагийн уулзалт бус, ДГХБО-уудын тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд чиглэсэн цогц шийдэл, санхүүгийн механизмын үндэс суурийг тавих алхам болж байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top