x

Зах зээлийн шинэ трэнд: Миллениалууд коктейлийн гэх цагуудыг авцгааж эхлэв

Wall Street Journal хэвлэлийн мэдээлснээр, сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн бугуйн цагны зах зээлд шинэ эргэлт гарч, жижиг загварын, гоёл чимэглэлийн шинжтэй "коктейлийн цагууд" дахин трэнд болж байна. Өмнө нь эмэгтэйчүүд сүрлэг том цаг зүүх нь хүчирхэг байдлын илэрхийлэл хэмээн ойлгогддог байсан бол одоо илүү зөөлөн, эмэгтэйлэг хэв маяг давамгайлах болжээ.

Энэ хандлагыг Bulova, Cartier, Michael Kors зэрэг брэндүүдийн дэгжин, жижиг загварууд илтгэж байгаа бол Rolex Daytona зэрэг эрэгтэй төрлийн том цагнуудаас миллениал эмэгтэйчүүд татгалзаж эхэлсэн байна. Тухайлбал, супермоделиуд өмнө нь өргөн цар хүрээтэй том цаг зүүх нь өөрийн дуу хоолойг илэрхийлэх, гоо зүйн шинэ стандарт тогтоох тэмцлийн нэг хэлбэр гэж үздэг байсан. Харин өнөөдөр тэд уламжлалт жижиг хэлбэрт эргэн шилжиж байна.

Судлаачид цар тахал, хөл хорионы дараах нөхцөл байдлыг энэхүү гоёлын жижиг цагт дахин татагдах нэг шалтгаан гэж тайлбарлаж байна. Гэртээ удаан хугацаанд "даруухан" байсан эмэгтэйчүүд өөрийгөө илэрхийлэх шинэлэг, анхаарал татах зүйлсийг эрэлхийлэх болсон байна.

eBay платформын загварын салбарын дэд ерөнхийлөгч Алексис Хупсийн хэлснээр, жижиг дэгжин цагны эрэлт 2025 онд 2024 онтой харьцуулахад 170 хувиар өссөн байна. Түүнчлэн хуучны Cartier Baignoire загварыг хүмүүс хуучин эдлэлийн сайтаас эрэлхийлж, үнэ нь $1300-оос $10,000 хүртэл өссөн тохиолдол ч гарсан. Үүний улмаас Cartier уг загварыг 2023 оноос дахин үйлдвэрлэж эхэлжээ.

Эмэгтэйчүүд зөвхөн цаг зүүх бус, гоёл чимэглэл зүүж буй мэт мэдрэмж авч, өөрийгөө илэрхийлэх сонирхолтой болж байна. Энэ нь тансаг, өвөрмөц хэв маягийг эрхэмлэдэг шинэ үеийн худалдан авагчдын сэтгэл зүйтэй нягт холбоотой юм.

Эх сурвалж: Wall Street Journal, officelife.media

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 13 цаг 9 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 13 цаг 14 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 13 цаг 19 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 13 цаг 31 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 13 цаг 32 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 13 цаг 35 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 13 цаг 36 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 13 цаг 38 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 13 цаг 52 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 14 цаг 0 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 14 цаг 5 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 15 цаг 12 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 15 цаг 57 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 15 цаг 57 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 15 цаг 58 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 16 цаг 3 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 16 цаг 16 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 17 цаг 46 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 17 цаг 49 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 18 цаг 22 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top