x

“Халзан бүрэгтэйн” ордын талаар Ерөнхий хяналтын сонсгол болно

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо хамтран 2025 оны есдүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар болжээ. Сонсголын сэдэв нь:

“Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдлийг нарийвчлан судлах юм.

Тус сонсголд иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл чөлөөтэй оролцох боломжтой бөгөөд оролцох хүсэлтэй иргэд 2025 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө бүртгүүлэх шаардлагатай.

Мөн сонсголтой холбогдуулан санал, тайлбар, мэдээлэл гаргах иргэн, байгууллага нь сонсгол болохоос хоёроос доошгүй өдрийн өмнө, буюу есдүгээр сарын 18-ны дотор бичгээр ирүүлэх боломжтой. Хүсэлтдээ дараах мэдээллийг багтаана:

  • Овог, нэр

  • Регистрийн дугаар

  • Оршин суугаа болон шуудангийн хаяг

  • Холбогдох утасны дугаар

  • Гарын үсэг

Хүсэлтийг дараах хаягаар илгээнэ:
Цахим шуудан: sonsgol@parliament.mn
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1,
УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар
Лавлах утас: 51-261240

Анхааруулга: Танхимын суудлын багтаамжаас шалтгаалан оролцогчийн тоо хязгаартай тул бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулна.

Нэвтрэх журам: Оролцогч нь иргэний үнэмлэх эсвэл e-Mongolia аппликейшн дэх цахим үнэмлэхтэй, мөн албаны эсвэл үндэсний хувцастай байх шаардлагатай.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэмжлэх жуух бичиг гардууллаа 16 цаг 54 мин Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл олгож эхэллээ 16 цаг 56 мин ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөвлөлөө 16 цаг 57 мин Зарим улс иргэдээ Иранаас яаралтай гарахыг зөвлөжээ 16 цаг 58 мин АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ 17 цаг 0 мин "Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлнэ 17 цаг 1 мин Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 17 цаг 3 мин Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 3 мин Скүүтэр, мопедыг 16-аас дээш насныханд түрээсэлж, зориулалтын зогсоолтой болгоно 17 цаг 5 мин 50 мянга гаруй албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлжээ 21 цаг 44 мин Боловсролын салбарт хэрэгжих гадаадын төслүүдийн 2026 оны төлөвлөгөөг баталлаа 21 цаг 44 мин “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн төслийг эрчимжүүлэхээр ярилцлаа 21 цаг 46 мин "Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлав 23 цаг 45 мин “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулна 23 цаг 47 мин Instagram-аар аюултай контентыг хайвал эцэг эхчүүдэд анхааруулга илгээнэ 23 цаг 49 мин Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарлаа 23 цаг 51 мин Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн шилмэл, цогц стратеги юм Өчигдөр 11 цаг 00 мин Билл Клинтон Эпштейний хэргээр Конгресст мэдүүлэг өгчээ Өчигдөр 09 цаг 13 мин МАН-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" илтгэл тавилаа Өчигдөр 09 цаг 11 мин Г.Занданшатар: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, экспортын орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ Өчигдөр 09 цаг 11 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Морин жил монголчуудынх байсан Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... НОСК БНСУ-ын ''Mocuratec'' компанитай хамтран ажиллах санамж... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Top