x

Италитай онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон тус улсын Иргэний хамгааллын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Агостино Горэтти, CIMA сангийн захирал Робэрто Рудари нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлтэй тэмцэх чиглэлээр харилцан туршлага солилцох, мэргэжлийн боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Монгол Улс сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд, үер, түймэр, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгийн эрсдэлд өртөх нь нэмэгдэж буй нөхцөлд олон улсын хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой болоод байна. Энэ хүрээнд ОБЕГ-ын албан хаагчид Итали Улсаас Азийн найман оронд хэрэгжүүлж буй “Байгалийн гамшгийг тэсвэрлэх чадавх бүхий дэд бүтцийг бий болгох үндэсний хүчин чадлыг нэмэгдүүлэх нь” төсөлд хамрагдаж буйг Шадар сайд онцлон талархал илэрхийлж, сургалт, туршлага хуримтлуулах үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Италийн Элчин сайд Жованна Пиккаррета хоёр улсын онцгой байдлын байгууллагууд илүү өргөн хүрээнд, олон талт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллах бүрэн боломжтойг онцолж, Монголын онцгой байдлын албаны чадавх олон улсын хэмжээнд хүрсэнд талархал илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр хоёр улсын эдийн засаг, технологи, хөдөө аж ахуй, инновац зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, шууд нислэг нээх, ноос ноолуурын экспортыг дэмжих, хамтарсан үйлдвэр байгуулах, Евро-Азийн зах зээлд хамтран гарах, бараа эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Энэ жил Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг бүх чиглэлд шинэ шатанд гаргах онцгой боломж гэдгийг уулзалтын үеэр талууд тэмдэглэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан... Дэлхийн батлан хамгаалахын банк байгуулах санаачилгыг есөн у... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top