x

“Ус хэрэглэгчийн цахим систем”-ийг 2025 оны сүүлчээр бүрэн нэвтрүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын II компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх” хөтөлбөрийн нэг чухал хэсэг болох “Ус хэрэглэгчийн цахим систем”-ийн хэрэгжилт 80 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус систем нь хэрэглэгчдэд усны хэрэглээ, үнэ тариф, төлбөр тооцооны мэдээллийг цахимаар хялбар, ил тод авах боломжийг бүрдүүлж, усны үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд гаргах зорилготой юм.

2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөсөн тус системийн хөгжүүлэлтийг “Аствишн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд дараах бүрдэл хэсгүүдийг багтаажээ:

  • Хэрэглэгчийн мэдээллийн сангийн бүрдүүлэлт, хөгжүүлэлт

  • Төлбөр тооцооны дэд систем

  • Хэрэглэгчийн портал систем

  • Нэгдсэн дуудлагын төв, санал гомдлын удирдлагын систем

НЗДТГ-ын дарга Д.Амгалан АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Азийн сан болон гүйцэтгэгч байгууллагын төлөөлөлтэй уулзах үеэрээ уг төсөл нь усны салбарын урт хугацааны тогтвортой хөгжил, хэрэглэгчийн үйлчилгээний түвшинг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Мөн АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Хүний хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Алисон Монтгомери төслийн хэрэгжилт, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, системийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад анхаарах хэрэгтэйг дурдсан байна.

Төслийн эхлэл 2024 оны есдүгээр сарын 5-нд тавигдаж, есдүгээр сарын 20-нд Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан, хууль эрх зүйн судалгаа, төлөвлөлтийн ажлыг шуурхай хэрэгжүүлсэн. Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал энэхүү судалгаа өндөр түвшинд хийгдэж байгааг онцлон тэмдэглэлээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан... Дэлхийн батлан хамгаалахын банк байгуулах санаачилгыг есөн у... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top