x

Төрийн өмчит компаниудын тоог бууруулж, хувьчлалыг эрчимжүүлэх шийдвэр гаргав

Засгийн газрын 2025 оны наймдугаар сарын 6-ны ээлжит хуралдаанаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийн тоог 87 болгох шийдвэр гаргалаа. Энэ нь нийт компаниудын тоог 20 орчим хувиар бууруулах зорилтот бодлогын эхний алхам болж байна.

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой эдгээр компаниуд өнөөдрийн байдлаар эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай, банк санхүү зэрэг 11 салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд тэдгээрийн толгой компаниуд 86, охин компаниудтай нийлээд 109 болжээ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээлэхдээ:

  • Алдагдалтай ажиллаж буй компаниудыг татан буулгах, ашиггүй давхар бүтэцтэй байгууллагуудыг нэгтгэх

  • Захирлууд болон удирдлагын цалин хангамжийг бууруулах, үр ашигт нийцсэн цалингийн систем боловсруулж Засгийн газарт танилцуулах

  • Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг үе шаттай цөөлөх нь зүйтэй хэмээн онцоллоо.

Түүнчлэн төрийн өмчийг хувьчлах бодлогыг шинэ шатанд гаргах, УИХ болон Засгийн газрын өмнөх тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэх, цаашид төрийн эзэмшлийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл боловсруулж 2025 оны наймдугаар сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулах үүрэг өгөгдлөө.

Мөн:

  • 2025–2028 онд төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр арилжаалах

  • Өнгөрсөн 35 жилийн өмч хувьчлалын үр дүнг дүгнэх

  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэн найруулах

  • Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлагатайг албаны хүмүүс онцолсон байна.

Эдгээр алхам нь төрийн өмчийн засаглалыг сайжруулж, нийгэм-эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, ил тод, хариуцлагатай удирдлагын тогтолцоог бүрдүүлэх зорилготой гэж Засгийн газар үзэж байна.

Эх сурвалж: Засгийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top