x

Монгол, Хятадын хамтын ажиллагаа тэтгэврийн шинэчлэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлд өргөжнө

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзаж, нийгмийн хамгааллын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр талууд БНХАУ-ын тэтгэврийн тогтолцооны шинэчлэл, олон давхаргат тэтгэврийн тогтолцоо, хувийн тэтгэврийн сангийн хөгжил, хүн амын насжилтад суурилсан бодлогын өөрчлөлт зэрэг туршлагаас харилцан судалж, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжуудын талаар ярилцсан байна. Насжилт нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд тогтвортой, уян хатан тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх нь чухал хэмээн үзжээ.

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлд хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, тухайлбал:

  • ХАБЭА-н эрх зүйн орчныг боловсронгуй болгох,

  • Стандартчилал, хяналт шалгалтын тогтолцооны чиглэлээр туршлага солилцох,

  • Мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг санаачилгуудыг дэвшүүлэв.

Түүнчлэн ХАБЭА-н цахим системийг хөгжүүлэх, дэвшилтэт технологийн туршлага хуваалцах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон нь хоёр улсын хөдөлмөрийн салбарын уялдаа холбоог улам бэхжүүлэх алхам болно гэж үзэж байна.

Элчин сайд Шэнь Миньжуань дээрх санаачилгуудыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж, Монгол-Хятадын хамтын ажиллагаа харилцан ашигтай, тогтвортой хөгжихөд онцгой анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдлээ.

Эх сурвалж: ГБХНХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top