Засгийн газраас өргөн барьсан төсөлтэй холбоотойгоор гишүүд Ерөнхий сайд болон холбогдох сайд нараас асуулт асууж, үг хэлж дууссаны дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн, УИХ-ын ТББХ дэмжсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон 103 гишүүний 61 буюу 59 хувиар саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ, Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.