x

ЧУУЛГАН: Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.23/ нэгдсэн хуралдаан өнөөдөр үдээс хойш 16.00 цагт эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар хуулийн төслийн танилцуулгыг хийлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх зарчимд үндэслэн Засгийн газрын бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалах зорилгоор өмнөх Засгийн газрын бүтцийг зарчмын хувьд хэвээр үлдээж, бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд, Засгийн газрын 19 гишүүнтэй ажиллах нь зүйтэй гэж үзсэн.

УИХ-аас 2024 оны долдугаар сарын 10-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах буюу тус хуулийн 1 дүгээр зүйлд заасан Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргатай холбоотой хэсгийг тус тус хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгалаа.

Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахтай холбогдуулан, Үндэсний баялгийн сангийн асуудал, төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах нэгдсэн бодлого, төрийн бүтээмж, нээлттэй засаглалын түншлэлийн асуудал, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих асуудлыг Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын, хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хилийн боомтын болон стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэлийн асуудлыг Сангийн сайдын, хотын хэт төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлэх бодлого зохицуулалт, авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын эрхлэх асуудалд тус тус хамааруулахаар заасан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газрын зарим гишүүний эрхлэх асуудлын хүрээний нийцлийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газар дахь хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг тус тус боловсруулсан" гэв.

Өргөн барьсан хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлаар төв банкны ерөнхийлөгчийг мэдээлэл хийхийг хүслээ. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-Өнгөрсөн долоо хоногийн Ням гаригт Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Хаан банкны гүйцэтгэх захирал Мөнхтуяа нартай уулзахад тэтгэврийн зээлийг хуучнаар нь олгоод явна, энэ талаар өнөөдөр хэлэлийн хурал хийнэ гэж амласан. Гэтэл мэдээлэл хийсэнгүй. Хэрвээ  Пүрэв гаригт мэдээлэл хийхгүй бол Баасан гаригаас жагсаал зохион байгуулна гэж уриална. Манай ахмадууд гараад ирнэ. 100 хувийн төлөлттэй зээлийг хаах ямар шаардлага байгаа юм бэ. Зээл авсан ахмад өнгөрлөө гэхэд ард нь батлан даагч хүүхэд нь төлдөг, ямар ч зээлийн эрсдэл гардаггүй. Хэдэн төгрөгийн зээл аваад төлөх нь та нарт ямар хамаатай юм. Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч, Хаан, Төрийн банкны захирлуудтай хамт гарч ирж зөв мэдээллээ өгч, доошоо журам дүрмээ хүргэх ажлыг хийгээрэй шаардаж байна. 

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:

-Хамгийн том ажил олгогч Засгийн газар боллоо гэж Ерөнхий сайд та хэлж байна. Бүтцийн хуулиа эхэлж оруулж ирээд дараа нь Засгийн газраа байгуулсан бол зүгээр байсан. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг цаг хугацаа харуулах биз. Хууль нь өмнөө орж ирсэн бол санал хэлэх гээд байсан юм. Цомхон, цаг үедээ зохицсон Засгийн газар байгуулахаар оруулж ирэх болов уу гэсэн хүлээлттэй байсан.

2015 онд Хятад улс Цахим худалдааны тухай хуулиа баталж байсан. Бид цахим худалдааг зохицуулах эрх зүйн орчингүй явж ирлээ.  Худалдааны яам байгуулах байсан болов уу гэж боддог. Цахим орчинд худалдааны салбар хил хязгааргүй болж гадагшаа урсаж байгаа мөнгөн гүйлгээг яаж хянах вэ. Гаальтай каргогоос хэрхэн татвар авах вэ. Зохицуулалт байхгүйгээс үндэсний үйлдвэрлэгчээсээ илүү ашиг олдог орчинд амьдарч байна. Энэ асуудалд ямар байр суурь баримтлах вэ?

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн хэлэлцүүлэг дээр ямар нэг хуулийн зөрчил байхгүй. 2021 онд Засгийн газрын гишүүдээ томилоод Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй явж байгаад жилийн дараа өөрчлөлт оруулж байсан жишиг бий.

Хоёрдугаарт, тантай 100 хувь санал нэг байна. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийхгүй бол худалдааг дэмждэг эдийн засаг болсон.

Нэмүү өртөг нэмдэг үндэсний үйлдвэрлэлийн салбар хохиролтой, худалдааны бодлого алдагдсан. Худалдааны яам, Экспорт, импортын зөвлөл, хороо, Экспорт, импортын банк, гааль гэсэн цогц тогтолцоо байж худалдааны схем, худалдааны эрх зүйн орчин бүтэц тогтолцоо ажилладаг журамтайг. Харамсалтай нь, 30 жилийн гажуудлыг нэг өдөр өргөс авсан юм шиг засах боломж алга.  Эдийн засаг хөгжлийн яамыг шинээр байгуулж, худалдааны бодлогоо зангидая гэж төлөвлөж анх эдийн засгийн хөгжлийн бодлого тогтвортой байна гэсэн үндсэн санааг Үндсэн хуульд оруулсан.

Үсрэнгүй хөгжлийн загварыг цахим  шилжилтээр хийх бололцоотой. Энэнд бид онцгой анхаарч ажиллана.  Цахим худалдааны хуулийг өргөн барих ёстой гэсэн санаачлагыг дэмжиж ажиллана, хамтарч ажиллахыг хүсэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэмжлэх жуух бичиг гардууллаа 18 цаг 48 мин Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл олгож эхэллээ 18 цаг 50 мин ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөвлөлөө 18 цаг 51 мин Зарим улс иргэдээ Иранаас яаралтай гарахыг зөвлөжээ 18 цаг 52 мин АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ 18 цаг 54 мин "Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлнэ 18 цаг 55 мин Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 18 цаг 57 мин Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 18 цаг 57 мин Скүүтэр, мопедыг 16-аас дээш насныханд түрээсэлж, зориулалтын зогсоолтой болгоно 18 цаг 59 мин 50 мянга гаруй албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлжээ 23 цаг 38 мин Боловсролын салбарт хэрэгжих гадаадын төслүүдийн 2026 оны төлөвлөгөөг баталлаа 23 цаг 38 мин “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн төслийг эрчимжүүлэхээр ярилцлаа 23 цаг 40 мин "Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлав Өчигдөр 11 цаг 42 мин “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулна Өчигдөр 11 цаг 41 мин Instagram-аар аюултай контентыг хайвал эцэг эхчүүдэд анхааруулга илгээнэ Өчигдөр 11 цаг 39 мин Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарлаа Өчигдөр 11 цаг 37 мин Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн шилмэл, цогц стратеги юм Өчигдөр 11 цаг 00 мин Билл Клинтон Эпштейний хэргээр Конгресст мэдүүлэг өгчээ Өчигдөр 09 цаг 13 мин МАН-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" илтгэл тавилаа Өчигдөр 09 цаг 11 мин Г.Занданшатар: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, экспортын орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ Өчигдөр 09 цаг 11 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Морин жил монголчуудынх байсан Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ НОСК БНСУ-ын ''Mocuratec'' компанитай хамтран ажиллах санамж... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд...
Top