x

ЭЕШ-д гар утас авч орсон хүүхдүүдийн оноог тэглэжээ

Боловсролын сайд П.Наранбаяр ЭЕШ-ын үеэр гарсан маргаантэй асуудлуудаар /2025.06.23/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

П.Наранбаяр:

-"Боловсролын үнэлгээний төв /БҮТ/ бол Элсэлтийн шалгалттай холбоотой асуудлыг хариуцдаг мэргэжлийн байгууллага. БҮТ-өөс Элсэлтийн шалгалтын хүрээнд боловсруулсан бүх материалуудаа ил тавьчихсан байгаа. Үүнийг та бүхэн харж болно. Жил бүрийн Элсэлтийн шалгалтын дараа ямар нэгэн байдлаар асуудал үүсдэг. Энэ жилийн тухайд нэлээдгүй асуудал үүслээ. Учир нь энэ жил маш олон буюу 41 мянган шалгуулагч Элсэлтийн шалгалт өгсөн. Миний хувьд шүүмжлэл дагуулаад байгаа шалгалтын асуултуудыг тулгаж харсан. Тухайлбал, хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой, тэтгэврийн талаар боловсруулсан асуулт тухайн хичээлийн сурах бичгийн 69 дүгээр хуудаст байна.

БҮТ төв 2014 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага. Энэ байгууллага өөрөө энэ ажлыг гардаж хийгээд бүх тайлбараа өгчихсөн байна.

БҮТ-ийн даргаар өмнө нь маш туршлагатай хүн ажиллаж байсан. Энэ хүн маань өөрөө "би энэ байгууллагатаа олон жил ажиллалаа, надад хувийн шалтгаан байгаа" гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Боловсролын яаманд хүргүүлсэн. Нэмж дурдахад БҮТ бол төрийн захиргааны байгууллага биш. Тийм учраас  БҮТ-ийн даргын орон тоонд төрийн албан хаагчид тавьдаг шаардлага тавьдаггүй. Гэхдээ ажлын байранд тавьдаг шаардлага гэж байгаа. Г.Гантуяа даргын хувьд үүнийгээ хангачихсан хүн. Тухайлбал, "Мобиком" компанид олон жил ажилласан туршлагатай мөн мэдээллийн технологиор мэргэжил эзэмшсэн. БҮТ-ийн гүйцэтгэх албан тушаалтнууд бүгд боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүмүүс байгаа. Тухайн хүмүүс мэргэжлийнхээ дагуу ажлаа хийгээд л явж байна.

Элсэлтийн шалгалтад хэрэглэгддэг харандаа, баллууртай холбоотой асуудлыг тодруулсан. Жил бүрийн стандартын дагуу худалдан авсан байна лээ. Түүнчлэн шаардлага хангаагүй тохиолдолд шинээр сольж өгөхөөр нөөцтэй байсан.

Гар утас авч орсон гэх долоон тохиолдол гарсан талаар мэдээлэл ирсэн. Эдгээрийг тухайн тохиолдол бүрт илрүүлж, шалгуулагчийн оноог тэглэх арга хэмжээ авсан.

Энэ жилийн Элсэлтийн шалгалт бямба гаригт дууссан. Үүнээс хойш дүрмийн дагуу өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа. Мөн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top