x

Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг есдүгээр сард хийнэ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2025.06.23/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Я.Содбаатар:

-"МОНЦАМЭ агентлаг бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын харьяа байгууллага, улс орны гадаад харилцаа, олон улсын нөхцөл байдал, гадаадад эх орноо сурталчлах төрийн гол институци. Гадаадын таван хэл дээр мэдээ нийтэлж, цацдаг. Олон улсын 146 улс төрийн мэдээллийн институцитай. Тэр агентлагуудын албан ёсны эх үүсвэр нь МОНЦАМЭ агентлаг.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсыг гадаад, дотоодод бүрэн эрхтэй төлөөлдөг институци нь Ерөнхийлөгч. Тийм учраас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг байх үед ярьж байгаад ЕТГ-ын харьяа байгууллага болгосон. Үндсэндээ 20 жил хаана харьяалагдах нь тодорхойгүй, чиг үүрэг нь тодорхойгүй, ажилчдынх нь нийгмийн баталгаа алдагдаж, төрийн албан хаагчдаас 2-3 дахин бага цалин авлаг агентлаг байсан. Үүнээс хойш төрийн бусад байгууллагуудтай адил болгож, шинэчилсэн. 

Улс төрийн намыг СЕХ хариуцдаг болсон. Тийм учраас улс төрийн намууд тайлангаа гаргаж өгч, санхүүжилтээ ил тод болгож, дэргэдээ бодлогын байгууллагатай болох шинэ улс төрийн соёл руу явж байна. Тэр агуулгаараа МАН энэ ондоо 31 дүгээр Их хурлаа зайлшгүй хийнэ. Намын Их хурлыг ирэх есдүгээр сард хийхээр тооцоолж байна. Тийм учраас намын дүрэмд 45 хоногийн өмнө Их хурлаа зарлах ёстой. Ойрын өдрүүдэд МАН-ын Бага хурлаа хийж, Их хурлаа зарлана. Намын Их хурлаар намын дарга томилох, Удирдах зөвлөл, Бага хурал, хяналтын ерөнхий хорооны асуудлыг хэлэлцэнэ.

Мөн Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намын удирдах албан тушаалд эмэгтэй квотын асуудал буюу жендерийн асуудал хөндөгдөж байгаа. Энэ бол улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд чухал жил болно. Намын дүрэм дээр ажлын хэсэг гарган ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу намын дүрэмд тодорхой өөрчлөлт орох ёстой" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top