x

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Азийн хөгжлийн банкны Монгол дахь захиралтай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол Улс дахь захирал хатагтай Шаннон Коулин болон түүний албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тал өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт хамтран хэрэгжүүлсэн олон талт төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг дүгнэн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сайд Ж.Чинбүрэн Азийн хөгжлийн банкыг Монгол Улсын эрүүл мэндийн салбарын гол хөгжлийн түнш хэмээн онцолж, анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгох, эмнэлгийн тусламж үйлчилгээ, санхүүгийн удирдлага, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг олон чиглэлд хамтран ажиллаж ирснийг тэмдэглэв.

Хатагтай Шаннон Коулин уулзалтын үеэр хэрэгжүүлж буй болон төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалт, техникийн туслалцааны төслүүдийг танилцуулж, шинэ санаачилгуудыг хуваалцсан байна.

Мөн Сайд Ж.Чинбүрэн яамнаас хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийн явц, тулгарч буй бэрхшээлүүдийг хөндөн ярилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүднээс дахин уулзалт зохион байгуулах санал тавьжээ. Тэрбээр яамны холбогдох албадын түвшинд төслийн явцыг нягтлан үзэж, хамтын ажиллагааг үр дүнтэй үргэлжлүүлэхээр зорьж буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэмжлэх жуух бичиг гардууллаа 18 цаг 45 мин Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл олгож эхэллээ 18 цаг 47 мин ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөвлөлөө 18 цаг 48 мин Зарим улс иргэдээ Иранаас яаралтай гарахыг зөвлөжээ 18 цаг 49 мин АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ 18 цаг 51 мин "Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлнэ 18 цаг 52 мин Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 18 цаг 54 мин Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 18 цаг 54 мин Скүүтэр, мопедыг 16-аас дээш насныханд түрээсэлж, зориулалтын зогсоолтой болгоно 18 цаг 56 мин 50 мянга гаруй албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлжээ 23 цаг 35 мин Боловсролын салбарт хэрэгжих гадаадын төслүүдийн 2026 оны төлөвлөгөөг баталлаа 23 цаг 35 мин “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн төслийг эрчимжүүлэхээр ярилцлаа 23 цаг 37 мин "Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлав Өчигдөр 11 цаг 42 мин “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулна Өчигдөр 11 цаг 41 мин Instagram-аар аюултай контентыг хайвал эцэг эхчүүдэд анхааруулга илгээнэ Өчигдөр 11 цаг 39 мин Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарлаа Өчигдөр 11 цаг 37 мин Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн шилмэл, цогц стратеги юм Өчигдөр 11 цаг 00 мин Билл Клинтон Эпштейний хэргээр Конгресст мэдүүлэг өгчээ Өчигдөр 09 цаг 13 мин МАН-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" илтгэл тавилаа Өчигдөр 09 цаг 11 мин Г.Занданшатар: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, экспортын орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ Өчигдөр 09 цаг 11 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Морин жил монголчуудынх байсан Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ НОСК БНСУ-ын ''Mocuratec'' компанитай хамтран ажиллах санамж... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд...
Top