x

Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт, дадлага эхэллээ

Монгол Улс, БНФУ дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулж байгаа “Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт, дадлага НОБГ-т өнөөдөр эхэллээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ярихдаа, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөл”-ийг эхлүүлж, Агаараас эрэн хайх, аврах 3 нэгж нисдэг тэрэг, сургалтын байгууламж нийлүүлж, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги байгуулсан. Тус төслийн хоёрдугаар шат буюу “Онцгой байдлын байгууллагын Агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах” төслийн хүрээнд нисдэг тэрэгний нисгэгч, инженер, техникийн ажилтан, аврагчдыг сургаж бэлтгэх үйл ажиллагаа явж байна.

Эдгээр төсөл Монгол Улсын гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэхэд төдийгүй хоёр орны харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг энд онцлон тэмдэглэе. Бүгд Найрамдах Франц Улсын Анагаах ухааны академийн сангийн эрдэм шинжилгээний зөвлөлийн нисгэгч, эмч, сувилагч нар нисдэг тэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ажилтнуудын онол, практикын мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх, тусламж үзүүлэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байна” гэв.

Харин БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрера, хоёр орны хамтын ажиллагааны нэгэн шинэ хуудсыг энэхүү сургалтаар нэмэгдүүлж байгаад баяртай байна гээд Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа нисдэг тэрэгтэй түргэн тусламжийн сургалтад амжилт хүсэв.

Энэхүү сургалтад ЗХЖШ-ын Агаарын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 065, 303, 337 дугаар анги, ХХЕГ, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, ЭМЯ, ЭХЭХҮТ, Улсын I, II, III төв эмнэлэг, ГССҮТ, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн холбогдох эмч, мэргэжилнүүд оролцож байна.

Сургалтыг БНФУ-ын Анагаах ухааны академийн сангийн дэргэдэх HEMS эрдэм шинжилгээний зөвлөлийн дөрвөн гишүүн удирдан явуулах бөгөөд ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр агаарт өвчтөн тээвэрлэх, буулгах үзүүлэх хамтарсан сургалтыг зохион байгуулах юм.

Энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтад ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, 09, 113, 111, 120, 119 дүгээр анги, НОБГ, Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эмч, сэтгэлзүйч хамрагдаж байгаа аж. 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top