x

Г.Занданшатар: Эрчим хүчний эрсдэл үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрээд байна

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Эрчим хүчний яаманд ажилласан байна. Эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албаныхантай хэлэлцжээ. Уг асуудлаар Ерөнхий сайд Г.Занданшатар дараах дараах байр суурийг илэрхийлсэн байна.

-Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР:

-"Эрчим хүчний сайдын үүрэг даалгавраар ажлын хэсэг гаргах байх. Техник, тоног төхөөрөмжийн юм уу, хувь хүний хариуцлагатай холбоотой асуудлууд шалгагдаж байна. Энэ нөхцөл байдал нь эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт шалгалт, хөндлөнгийн хяналт шалгалтыг нэг талаараа хийдүүлж, нөгөө талаараа давхардуулж, мэргэжлийн инженер техникийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл учруулах болсон байна гэж дүгнэж байна.

Сэргээгдэх эрчим хүч, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гээд ер нь л эрчим хүчний салбарт ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй, аль эсвэл албан тушаалын зөрөлдөөнөөс үүдэлтэй зөрчилдөөн сүүлийн 20-иод жил явж ирсэн. Үүний улмаас V цахилгаан станц барих асуудал одоо хүртэл тасалдсан.

Миний мэдэхээр Тавантолгойн цахилгаан станц барина гээд шийдэж байсан. 1987 онд таван жилийн төлөвлөгөө хэлэлцэж байх үед Багануурын цахилгаан станц барих шийдвэрийг Засгийн газар гаргаж байсан юм билээ. Засаг төрийн шилжилт болоод энэ асуудал хаягдсан. Тэр үед л төлөвлөгдөж байсан. Тэр төлөвлөлтийг Тавантолгойн цахилгаан станц зөрчсөн. Барих газраа хүртэл шийдчихсэн байхад Багануурын цахилгаан станц барина гээд л өөрчилсөн. Түүний дараа Багануурын цахилгаан станц бас болохгүй байна гээд хүчингүй болгосон. Одоо болохоор цахилгаан станцын тендер зарлагдаад ч явдаггүй. Эрчим хүчний эрсдэлт нөхцөл байдал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрээд байна.

Үе, үеийн сайдууд энэ асуудалд анхаарсаар ирсэн. Нэн ялангуяа энэ дүр зургийг одоогийн сайд харж, шийдэл гарцыг харж байгаа учир улираан томилсон. Сайдаа дэмжиж нэг толгойтой ажиллах хэрэгтэй" гэжээ

Мөн өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Шинэ Засгийн газрын эхний хуралдаанаар төрийн үрэлгэн зардлыг багасгах, төр өөрөө бүсээ чангалах хэмнэлтийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.88.124)
    Асуудлыг ойлгож байгаад баяртай байна . Тус салбарын ажиллагсадын тогтвор суурьшил алдсан цалин хөлс , шагнал урамшил хангалттай биш болсон нь тэдний урам зориг мохож хүний хүчин зүйлээс болжаваари саатал Гарах магадлал ихсэж байгаад онцгой байдалтай гаа хамт онцгой анхаарах шаардлагатай
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top