x

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө

Улсын Их Хурлын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр (2025.06.18) хоёр дахь өдрөө үргэлжилж, амжилттай өндөрлөлөө.

Хэлэлцүүлгийн зорилго ба оролцогчид: Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрх зүйн шинэчлэл, чанар, хүртээмж, хариуцлагын тогтолцооны шинэ чиг хандлагыг тодорхойлох, олон улсын сайн туршлага болон орон нутгийн эмнэлгүүдийн бодит нөхцөл байдалтай уялдуулахад чиглэгдсэн байв. Хэлэлцүүлэгт эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, судалгаа, сургалтын байгууллага, олон улсын байгууллага, орон нутгийн эмнэлгүүд, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий 50 гаруй байгууллагын 70 гаруй төлөөлөгч оролцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүнд Эрүүл мэндийн яам болон харьяа агентлагууд, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС), Удирдлагын академи, Чикаго болон Вашингтоны их сургуулийн судлаачид, Монгол-Японы эмнэлэг, нийслэлийн амаржих газрууд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХС), Азийн хөгжлийн банк (АХБ)-ны төлөөлөл багтсан байлаа.

Хэлэлцэгдсэн гол асуудлууд: Оролцогчид тавьсан илтгэлүүдтэй холбогдуулан идэвхтэй асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, сэтгэл зүйн үйлчилгээ, хоспис, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх нөхөн сэргээх тусламжийг Эрүүл мэндийн даатгал (ЭМД) болон Нийгмийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжийн талаар хэлэлцэв. Түүнчлэн Нийслэлийн “20 минутын хот” бодлого болон орон нутгийн эмнэлгүүдийн нөхцөл байдал, хүртээмжийн ялгааны талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Олон улсын туршлага, зөвлөмж: Хэлэлцүүлгийн үеэр АНУ, БНСУ, Эстони зэрэг орнуудын шинжээчид стратегийн худалдан авалт, урт хугацааны тусламж үйлчилгээний тогтолцоо, эмнэлгийн магадлан итгэмжлэл зэрэг сэдвээр туршлага, санал, зөвлөмжөө хуваалцсан. Стратегийн худалдан авалт нь зөвхөн төлбөрийн арга биш, харин чанартай үйлчилгээний баталгаа болохыг оролцогчид онцлон тэмдэглэв.

  • Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Сүмон Куан стратегийн худалдан авалтыг бие даасан байгууллагын хүрээнд хэрэгжүүлэхийг санал болгосон.
  • АНУ-ын Индианагийн эрүүл мэндийн газрын захирал Анур Айбханова эмнэлгийн магадлан итгэмжлэл, эмнэл зүйн удирдамж, шалгалтын тогтолцоог хуульчлах шаардлагатайг онцлон дурдсан.

Орон нутгийн бодит байдал, тулгамдсан асуудлууд: Хойд болон төвийн бүсийн орон нутгийн эмнэлгүүдийн төлөөлөл тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, санхүүжилт, эмч, ажилтнуудын ачаалал, тоног төхөөрөмжийн хүртээмж зэрэг тулгамдаж буй асуудлаа танилцуулсан. Орон нутгийн нөхцөл байдалд үндэслэн илүү оновчтой, ялгавартай зохицуулалт шаардлагатайг санал болгов.

  • Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон төрөх эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн үйлчилгээ, эмнэлгээс гарах үеийн тусламж үйлчилгээний хүртээмжийг хөндөн, “Дисчарж төлөвлөлт” буюу эмнэлгээс гарах төлөвлөгөөг хуулиар дэмжих, даатгалын санхүүжилтэд хамруулах санал гаргав. Тэрээр Монгол-Японы эмнэлгийн “Үйлчлүүлэгчийг дэмжих алба”-ны туршлагыг онцолж, бусад эмнэлэгт нутагшуулах хэрэгцээ байгааг тэмдэглэсэн юм.
  • Нийслэлийн Хүрээ амаржих газрын захирал, доктор Ш.Алтантуяа салбарын бодит байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар байр сууриа илэрхийлж, эмнэлгийн менежмент, нөөцийн оновчгүй зарцуулалт, төлөвлөлтийн алдааны тод жишээг дурдлаа. Тэрээр чанарын ойлголтыг иргэн төвтэй тусламж үйлчилгээтэй уялдуулж шинэчлэн тодорхойлох шаардлагатайг онцлон, дурангийн аппарат худалдан авч суурилуулсан ч, ашиглах боловсон хүчин дутагдсаны улмаас ашиглагдаж чадахгүй байгааг дурдаж, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтын чухлыг хөндсөн юм.
  • Хуульч Т.Мөнх-Оргил олон улсын хуулиудтай харьцуулсан судалгаа танилцуулж, стратегийн худалдан авалт, нэгдсэн удирдамж, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо зэрэг олон улсын эрх зүйн суурийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах шаардлагатайг тэмдэглэв.

Хэлэлцүүлгийн дүгнэлт: Хэлэлцүүлгийн төгсгөлд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа хааж үг хэллээ. Тэрбээр хоёр өдрийн хэлэлцүүлгээр салбарын бодлого тодорхойлогчид, судлаачид, эмнэлгийн эмч, ажилтнууд, орон нутгийн төлөөлөгчдийн санал бодлыг нэгтгэж чадсаныг онцоллоо. Хуулийн шинэчилсэн найруулгад зөвхөн нэр томьёоны өөрчлөлт бус, чанар, хүртээмж, хариуцлагын тогтолцоог цогцоор нь багтаах ёстойг энэ хэлэлцүүлэг баталж өгснийг тэмдэглээд, оролцсон бүх талуудад талархал илэрхийлэв.

Хэлэлцүүлгийн явцад гарсан бүх санал, дүгнэлт, зөвлөмжийг ажлын хэсэг бодлогын баримт бичиг, хуулийн төслийн боловсруулалтад тусгаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх эрх зүйн шинэчлэлийн үндэс суурь болгохоор ажиллана гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top