x

Монгол Улсын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ


Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг танилцуулж, шинэ Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэгт ажилдаа орлоо.

Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын гишүүдийг Улсын Их Хуралд танилцуулж байгаагаа онцолсон юм. Тэрээр Засгийн газрын бүрэлдэхүүнд дараах нэр дэвшигчдийг танилцууллаа:

  • Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад Ням-Осорын Учрал
  • Шадар сайдад Тогмидын Доржханд
  • Шадар сайдад Сайнбуянгийн Амарсайхан
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Сандагийн Бямбацогт
  • Гадаад харилцааны сайдад Батмөнхийн Батцэцэг
  • Сангийн сайдад Болдын Жавхлан
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад Лхагвын Мөнхбаатар
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад Гонгорын Дамдиннням
  • Батлан хамгаалахын сайдад Дамбын Батлут
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Батын Батбаатар
  • Боловсролын сайдад Пүрэвсүрэнгийн Наранбаяр
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Тилеуханы Аубакир
  • Зам, тээврийн сайдад Борхүүгийн Дэлгэрсайхан
  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад Чинбатын Ундрам
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад Энхтайваны Бат-Амгалан
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Жадамбын Энхбаяр
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад Энхбаярын Батшугар
  • Эрчим хүчний сайдад Баттогтохын Чойжилсүрэн
  • Эрүүл мэндийн сайдад Жигжидсүрэнгийн Чинбүрэн

Ерөнхий сайд мөн Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, 20 минутын хот Үндэсний хорооны дарга нарын эрхлэх асуудлыг Засгийн газрын сайд нар давхар хариуцан гүйцэтгэх боломжтой хэмээн үзсэн байна. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон нэр дэвшигчдээс асуулт асууж, тайлбар, мэдээлэл авлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын гишүүнийг УИХ-д танилцуулсанд тооцох бөгөөд УИХ-аас аливаа шийдвэр гаргахгүй тул УИХ-ын гишүүд Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох үйл явц үүгээр өндөрлөсөн юм.

Үүний дараа Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдэд захирамжаа гардуулсны дараа чуулганы хуралдааныг 30 минут завсарлуулав. Завсарлагааны дараа Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөж, Төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурснаар Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн албан ёсоор үүрэгт ажилдаа орлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top