x

Я.Содбаатар: Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний саналыг дэмжжээ. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээллээ.

Я.Содбаатар:

-”Ерөнхий сайд удирдах зөвлөлд танилцуулахдаа зарчмын зүйлүүд хэлсэн. Өнөөдөр дэлхий нийтэд болж байгаа нөхцөл байдал, үүнийг дагаад Монгол Улсад ирж байгаа хүндрэл бэрхшээл, манай экспортод гарч байгаа хүндрэлүүд болон улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг нэг бүрчлэн ярилцсан. Энэ агуулгаар парламентад суудалтай намуудтай хамтарч ажиллах, Монголчууд нэгдсэн бодлоготой байж, хамтдаа асуудал шийдэх хэрэгтэй. МАН-ын Бага хурлын шийдвэрийн дагуу өмнө нь хамтарч ажиллаж байхдаа гэрээ зөрчсөн намаас бусад намуудтай хамтарч ажиллах талаарх чиглэлийг өгсөн. Ерөнхий сайд энэ удаагийн Засгийн газрыг байгуулахдаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулахгүй, өнөөдрийнхөөрөө аваад явъя. Одоо орж ирэх төсвийн тодотголтой хамт бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлт хийгээд явна. Тийм учраас Үндэсний хороодыг ахалж байсан сайд нарыг томилохгүй явах шийдвэр гаргасан. Нэг ёсны энэ сайд нарын орон тоо хасагдана гэсэн үг.

Парламентэд суудалтай улс төрийн  гурван намд хүсэлт хүргүүлсэн. Тухайн намууд шат шатны хурлаараа шийдвэрээ гаргаад Ерөнхий сайдад мэдэгдэх байх гэж бодож байна. УИХ-аар баталсан 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт өөрчлөлт оруулахгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, томоохон мега төслүүд явагдаж байгаа учраас асуудлаа мэдэж байгаа сайд нарыг үлдээхээ мэдэгдсэн. Бид хүн сольж сандал, ширээ зөөж, нэр ус солих шаардлага байхгүй. Иймээс Ерөнхий сайдын тавьсан саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжиж, процессын дагуу Ерөнхийлөгчтэй зөвлөлцөж, УИХ-ын чуулганд танилцуулна" гэв.

Мөн яамны статустай ажиллаж байсан Үндэсний хороодыг татан буулгахаар болсон байна. Үүнд,

  1. Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хороо
  2. Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хороо
  3. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо багтаж байна.

Шинэ Засгийн газар өмнөхийн адил гурван Шадар сайдтай байх  бөгөөд хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан сайд нарын 40 хувь нь дахин томилогдохоор болсныг эх сурвалж мэдээлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top