x

Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авалт хуульд нийцсэн гэж хотын дарга мэдэгдэв

Сэлбэ хотын төсөлтэй холбоотой тендер, худалдан авах ажиллагаанд дотоодын барилгын компаниудын оролцоог хязгаарласан эсэх асуудалд Монгол Улсын Хотын дарга Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, “Монополын эсрэг газраас Сэлбэ хотын техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон худалдан авах ажиллагааг хууль, журмын хүрээнд нийцэлтэй хэмээн дүгнэсэн. Иймд өрсөлдөөн хязгаарласан асуудал байгаагүй нь тогтоогдсон” гэж мэдэгдлээ.

Мөн тэрбээр Сэлбэ хотын төслийг хэрэгжүүлэхэд өөрийн хувьд гүйцэтгэсэн үүргийн талаар тайлбарлахдаа, “Миний өмнөх удирдлагуудын үед Улаанбаатар хотод нэг ч томоохон төсөл байгаагүй. Харин би хотын даргаар томилогдсоноосоо хойш Сэлбэ хотын төслийн газрыг чөлөөлүүлж, холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулсан. ТЭЗҮ-г боловсруулж, Европын зах зээлд танилцуулан хөрөнгө босгосон. Барилгын салбарын төлөөллүүд шаардахад тендерийн ил тод байдлыг шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Үүний дагуу шалгалт хийгдэж, зөрчилгүй нь тогтоогдсон” хэмээв.

Сэлбэ хотын төслийн ТЭЗҮ-д холбогдох тооцоо, худалдан авах ажиллагааны бүх багц мэдээллийг багтаасан гэдгийг тэрбээр онцолж, “Европын зах зээлээс хөрөнгө татахын тулд олон улсын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц байдлаар нарийвчилсан тооцоо, төлөвлөгөөг ТЭЗҮ-д багтаан боловсруулсан” гэдгийг нэмэлтээр тодотгосон юм. Мөн “Хотын дарга бүхнийг дангаараа шийддэг мэт ойлголт буруу. Энэ бүхэн олон шатны хяналт, үнэлгээ, зөвшилцлийн үндсэн дээр хэрэгждэг” хэмээн онцоллоо.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top