x

Эрх мэдлийг шилжүүлсэн шиг шилжүүлж сурмаар байна

Ингэж хэлээд явсан нөхөр эргэж хараад томилогдсон Ерөнхий сайдаа өдөр өнжихгүй ноцож байна. Нэг талаас энэ нөхөр танхимынхаа /өөрийнхөө/ зарим сайдыг үлдээх гэж зүтгээд /үүнээс болоод парламентын олонхи 2 хуваагдчихсан/, нөгөө талаас "Огцорсон сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй" гэж эсэргүүцээд ёстой нэг "талыг там болтол" нүдэлдэж байх шиг, МАН-ынхан.

Эцэст нь хамтарсан ЗГ-т ажилласан МАН-ын бүх сайд нар "урвагч" нэр зүүв. Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэдэг кноп дарсныхаа төлөө. Гэхдээ Л.Оюун-Эрдэнээс урвалаа гээд улсаасаа урвасан болох уу? Эсрэгээрээ энэ хүнд хариуцлага тооцсон байж болох уу? Орлогоо нотолж чадаагүйн төлөө огцорч байгаа ЕС-ийн төлөө бусад нь яллуулах ёстой юу? Үгүй.

Гэхдээ нэг зарчмын асуудал байна. Хэрвээ танхимын гишүүд Л.Оюун-Эрдэнэдээ итгэхгүй л байсан юм бол "итгэл үзүүлэх" тухай тогтоолын төслийг УИХ-д оруулж ирэх хэрэггүй л байсан юм. Өөрөөр хэлбэл огцруулах процесс эхнээсээ "мордохын хазгай" болсон гэсэн үг. Түүнийхээ оронд 1998 онд АХЭ-ийн сайд нар "Ерөнхий сайд хууль зөрчсөн учир хамтарч ажиллахгүй" гээд өргөдлөө өгч байсантай адил үйлдэл хийсэн бол өөр хэрэг. Өргөдлөө өгсөн сайд нар дараачийн Засгийн газарт томилогдоод сонгууль дуустал ажилласан, гэхдээ л "урвагч" гэдэг нэртэй үлдсэн. Ж.Наранцацралтыг огцруулсан шалтгаан ч тэс өөр байсан.

Энэ удаа бол парламент "Итгэл үзүүлэх тухай" оруулж ирсэн тогтоолын төсөл чинь Үндсэн хуулийн 44-р зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна аа. Сэдэл шалтгаан ч гэсэн шал өөр байсан шүү гээд огчруулчих шиг боллоо. Товчхондоо парламент хууль зөрчөөгүй л гэсэн үг. Анхнаасаа хуульд нийцээгүй тогтоолын төслийг дэмжиж гар өргөсөн сайд нар нь хэд байсан, УИХ дээр орж ирээд хэд нь буцсан энэ тэрийг бол бид мэдэхгүй.

Юу хэлэх гэсэн бэ гэвэл, одоогийн хуулиар Ерөнхий сайд танхимаа дангаараа бүрдүүлэх эрхтэй, парламентаас ч, Ерөнхийлөгчөөс ч асуух ёсгүй. Танхимд хэн хэн багтахыг Г.Занданшатар өөрөө бие дааж шийдэх ёстой. Түүний тулд 2019 онд ҮНДСЭН ХУУЛЬД өөрчлөлт оруулсан.

За тэгээд нэгэнт "Хамтарсан Засгийн газрын үйл хэргийг үргэлжлүүлнэ" гээд амлачихсан хүн хуучин танхимаас хэнийг үлдээх, үлдээхгүйгээ ч гэсэн өөрөө мэдэх ёстой. Гол нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний /одоогоор МАН дарга/дохио зангаанд л орж болохгүй. Нийгмийн зүгээс, намын бүлгээс, соошл ертөнцөөс ирж байгаа бүхий л шахалт дарамтыг даваад өөрийнхөө танхимыг бүрдүүлэх ёстой. Оюун-Эрдэнээс урвасан болохоос улсаасаа урваагүй гэж байгаа нөхөд байвал ороод л ажиллаг л дээ. Угаасаа Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн МАН-ын идеал байхаа нэгэнт больчихлоо шүү дээ.

Эрх мэдлийг шилжүүлсэн шиг шилжүүлж сурмаар байна, хаана хаанаа. Өнгөрсөн борооны араас цув нөмөрч болохгүй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top