x

Өмгөөлөгчийн шалгалтад ороход тавигдах хязгаарлалтыг цуцаллаа

Улсын Их Хурал 2025 оны дөрөвдүгээр сарын 11-нд “Өмгөөллийн тухай хууль”-ийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг баталж, хуульч мэргэжилтэй иргэдийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх эрхийг баталгаажуулах чухал өөрчлөлтийг хийлээ.

Уг өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохын тулд заавал өмнөх ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагыг хүчингүй болгосон байна. Өмнөх зохицуулалтаар өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхлэхийг хориглосон ажил, албан тушаалыг хашиж буй хүн шалгалтад орох боломжгүй байсан нь бодит амьдрал дээр хүний үндсэн эрхийг хэт хязгаарлаж байгааг хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг онцолсон юм.

Тэрбээр, “Шалгалтад орж тэнцсэн тохиолдолд хуульч ажлаасаа чөлөөлөгдөх нь зөв. Харин шалгалтад орох төдийд ажлаа орхих шаардлага нь хүний эрхийн зөрчил бөгөөд амьдралд хохирол учруулж болзошгүй” хэмээн тайлбарласан. Өнгөрсөн 2023 онд л гэхэд уг заалтын улмаас өмгөөллийн шалгалтад бүртгүүлсэн 283 хуульчаас 45 нь урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.

Хэдийгээр Үндсэн хуулийн цэц 2022 онд уг заалтыг Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн үзсэн ч хүний ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан магадлалтай гэх дүгнэлт ч дагалдаж байв. Тиймээс УИХ хууль тогтоогчийн хувьд логик зөрчил бүхий зохицуулалтыг засварлах шаардлагатай хэмээн үзэж, тус заалтыг цуцалсан байна.

Энэ өөрчлөлт нь УИХ-ын 2024–2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хүний эрхийг дээдэлсэн, хариуцлагатай, шударга хууль тогтоох үйл ажиллагааны нэг илэрхийлэл болж байгааг УИХ-ын Хэвлэл, мэдээллийн газар тодотголоо.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл, мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top