x

Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хэлэлцүүлэг эхэллээ

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс санаачлан зохион байгуулж буй “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ. Хэлэлцүүлгийн зорилго нь эрүүл мэндийн тогтолцооны оновчтой зохион байгуулалт, чанар хүртээмжийн асуудлыг судлан, бодит шийдэлд хүрэхэд оршиж байна.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганмаа хэлэлцүүлгийн үеэр одоо мөрдөгдөж буй Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг шинэчлэх шаардлага тулгарч буйг онцлов. Тэрбээр цахим мэдээллийн сан бүрдүүлэх, хүний нөөцийн ачааллыг бууруулах, гүйцэтгэлд суурилсан урамшууллын тогтолцоо бүрдүүлэх зэрэг асуудлуудад хуулийн шинэчлэл хариулт өгөх ёстой гэдгийг тодотголоо.

Хэлэлцүүлгийн үеэр эрүүл мэндийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтын доголдол, төрийн өмчийн эмнэлгийн санхүүжилт, засаглалын асуудал, ажилтнуудын цалин хөлс, ажлын нөхцөл, иргэдийн сэтгэл ханамж зэргийн талаарх судалгаа, санал дүгнэлтүүд танилцуулагдсан. Үүнийг үндэслэн шинэчлэн боловсруулах хуулийн төсөлд тусгах асуудлуудыг тодорхойлохоор ажиллаж байна.

Түүнчлэн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Бейсен, Р.Батболд, С.Эрдэнэбат нар оролцож, эмнэлгүүдийн санхүүгийн хүндрэл, хүний нөөцийн хомсдол, удаан хүлээлт, чанаргүй үйлчилгээ зэрэг олон бодит асуудлыг хөндөн, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд бэлтгэх суурийг бүрдүүлэхийн чухлыг онцолсон юм.

Хэлэлцүүлгийн үдээс хойших хэсэгт олон улсын туршлага хуваалцах хөтөлбөр үргэлжлэх бөгөөд Эстони, Казахстан улсын эрүүл мэндийн тогтолцооны зохион байгуулалтын туршлагыг танилцуулна. Маргааш ч үргэлжлэх тус хэлэлцүүлэг нь Монголын эрүүл мэндийн салбарын шинэчлэлд чухал суурь болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top