x

Монгол Улс ТЗХАБ-ын Сайд нарын 52 дугаар чуулганд оролцож, төмөр замын хамтын ажиллагааг өргөжүүлэх санал дэвшүүллээ

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны зургадугаар сарын 10-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотод зохион байгуулагдсан Төмөр Замуудын Хамтын Ажиллагааны Байгууллага (ТЗХАБ)-ын Сайд нарын 52 дугаар чуулганд амжилттай оролцлоо.

Энэ удаагийн чуулганд Азербайжан, Беларусь, Вьетнам, Хятад, Солонгос, Лаос, Монгол, Польш, Орос, Узбекстан зэрэг ТЗХАБ-ын гишүүн 21 орны зам тээврийн асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл, Транс-Евразийн тээврийн олон улсын зохицуулах зөвлөлийн удирдлага зэрэг 110 гаруй гадаад, дотоодын зочид төлөөлөгчид оролцсон юм.

Чуулганы үеэр:

  • ТЗХАБ-ын 2024 оны үйл ажиллагааны тайлан, төрөлжсөн хороодын ажлын дүнг танилцуулж, тэдгээрийн сайжруулалтын санал тусгасан протокол баталж, мөрдлөг болгохоор шийдвэрлэв.

  • 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, 2025 оны эцсийн болон 2026 оны урьдчилсан төсвийг хэлэлцэн батлав.

  • Хорооны удирдлагын бүтэц, ажил үүргийн хуваарийн шинэчилсэн саналууд хэлэлцэгдэв.

  • 53 дугаар Сайд нарын чуулганы зохион байгуулах орон, хэлэлцэх асуудал, хугацаа зэрэгт урьдчилсан тохиролцоо хийв.

Монгол Улсын төлөөлөл болох Б.Артур хурлын албан ёсны протоколд гарын үсэг зурж, ТЗХАБ-ын гишүүн орнуудтай төмөр замын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ажлын уулзалтууд хийв.

Мөн чуулганы үеэр БНХАУ-ын CRRC, CREC, CCCC, CRCC, CRSC зэрэг төмөр замын тээврийн тэргүүлэх компаниудын технологийн үзэсгэлэн дэлгэгдэж, оролцогчид 600 км/цаг хүртэл хурдлах маглев галт тэрэгний технологи, өндөр хурдны галт тэрэгний үйлдвэрлэлтэй газар дээр нь танилцав. “CRRC Чиндао Сифан” компанийн инженерийн дэвшил, бүтээн байгуулалтын үйл ажиллагаа нь хуралд оролцогчдын анхаарлыг ихээхэн татсан байна.

Энэхүү чуулганд Монгол Улс идэвхтэй оролцож, бүс нутгийн төмөр замын хамтын ажиллагааг бэхжүүлэх, технологийн дэвшлийг нутагшуулах, бодлогын уялдаа холбоог сайжруулах олон улсын төвшний санаачилга, бодлогын түвшний хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулсан юм.

Эх сурвалж: Төмөр замын газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top