x

Санхүүгийн сахилга, онооны системийг нэвтрүүлэх шинэ хуулийн өөрчлөлт батлагдлаа

2025 оны хаврын чуулганаар УИХ Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. УИХ-ын гишүүн Э.Батшугарын санаачилсан энэхүү хууль 2025 оны зургаадугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд иргэн, зээлдэгч өөрийн зээлийн оноогоо удирдах, санхүүгийн сахилга хариуцлагаа бодитоор илэрхийлэх боломжтой шинэ систем рүү шилжиж буйг илтгэж байна.

Хуульд орсон гол өөрчлөлтүүд:

  • “Хар жагсаалт” гэсэн ойлголтыг халж, зээлдэгчийн сайн, муу бүх мэдээллийг онооны системээр үнэлнэ.

  • Зээлдэгч хариуцлагатай бол оноо нь нэмэгдэж, зээлийн нөхцөл (хүү, хугацаа, барьцаа) сайжирна.

  • Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл амьд, хөдөлгөөнт, онооны хэлбэртэй болж, таатай үнэлгээ нь “биет бус хөрөнгө” болно.

  • Банк, санхүүгийн байгууллагууд харилцагчаа онооны дагуу үнэлж, таатай нөхцөл санал болгох өрсөлдөөнтэй зах зээл бүрдэнэ.

  • Мөн зээл төлөхөд бэрхшээл тулгарсан тохиолдолд уян хатан хандах боломжийг хуулийн хүрээнд тусгасан.

Онооны систем нэвтэрснээр:

  • Санхүүгийн сахилга баттай иргэн өөрийн оноогоороо үнэ цэнээ тодорхойлж чадна.

  • Хүүгийн түвшин 2-4 нэгж хувиар буурах боломжтой гэж үзэж байна.

  • Банкны зээл шийдвэрлэх хугацаа ажлын 10 хоногоос 8 цаг хүртэл богиносох боломжтой.

  • Бусад улс орнуудын туршлагаар зээлийн зах зээл илүү уян хатан, шударга, хурдтай болсон.

Санхүүгийн сахилга ба нийгмийн шударга байдал

Э.Батшугар: “Өмнө нь нэг удаа хугацаа хэтрүүлсэн төлөлтөөс болж зургаан жил санхүүгийн ял оноодог байсан бол одоо онооны системд шилжиж байна. Энэ нь зөвхөн хариуцлагыг нэхэх бус, хариуцлагатай иргэнээ урамшуулдаг систем болж байгаа юм” гэж онцоллоо.

Мөн энэ хуулийн дагуу Монголбанк шинэ журам гаргах үүрэг хүлээж байгаа бөгөөд журам боловсруулахдаа талуудын эрх ашгийг харгалзан олон нийтийн оролцоотой хэлэлцүүлэг явуулах шаардлагатай гэж хууль санаачлагч онцолсон.

Энэхүү шинэчлэлийн нөлөө:

  • Иргэн бүр өөрийн зээлийн нэр хүндээ хянаж, санхүүгийн сахилгаа сайжруулах боломжтой.

  • Банк, ББСБ-уудын чанаргүй зээлийн хувь буурч, тогтвортой санхүүгийн орчин бүрдэнэ.

  • Татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүждэг зээлийн төрлүүдэд хариуцлагын шалгуур өндөр үлдэх зохицуулалт мөн тусгагджээ.

Энэ бол Монгол Улсын санхүүгийн зах зээлд иргэн төвтэй, шударга, урамшуулал бүхий онооны тогтолцоо нэвтэрч байгааг илтгэсэн бодлогын томоохон шинэчлэл юм.

Эх сурвалж: УИХ, Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.84.248)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 10 сарын 10 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.84.248)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top