x

АН-ын бүлэг Ерөнхий сайдад эдийн засаг, төрийн хэмнэлтийн бодлогын шаардлага хүргүүлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж дууссаны дараа мэдээлэл хийж, шинэ Ерөнхий сайд Г.Занданшатарт гурван үндсэн чиглэл бүхий бодлогын шаардлага хүргүүлэх болсноо мэдэгдлээ. АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалангийн хэлснээр эдийн засаг, төрийн хүнд суртал, авлигын нөхцөл байдалд анхаарч, шинэ Засгийн газар бодлогоо цэгцтэй, шуурхай тодорхойлох ёстой гэж үзэж байна.

Тэрбээр “Оны эхний таван сарын байдлаар эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд таатай бус, иргэдийн бодит орлого буурч, эрчим хүчний асуудал хурцдаж, авлигын сүүдэр төрийн бүх шатанд нэвчсэн” хэмээн дүгнэсэн юм. АН-ын бүлэг Засгийн газрын шинэ бүтцийг УИХ-д өргөн барихаас өмнө шаардлага хүргүүлж, дараах гол санаачилгуудыг дэвшүүлжээ:

  • Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх:

    • Яам болон сайдын тоог 50 хувиар бууруулах

    • Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын тоог 20 хувиар цомхотгох

    • Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой тогтолцоог бий болгох, ашиг сонирхлын зөрчлийг арилгах

  • Төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх:

    • Төрийн өмчит ААН-үүдийг нээлттэй хувьцаат компани болгох

    • Орон тоог хоёр дахин бууруулж, бүтээмжийг дээшлүүлэх

  • Эдийн засгийн чөлөөт уур амьсгалыг дэмжих:

    • Татварын дарамтыг 20 хувиар бууруулах

    • Төрийн хяналт шалгалт, хүнд суртлыг цэгцэлж, бизнес эрхлэгчдийг чөлөөлөх

    • Хувийн өмч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах

  • Төсвийн бодлого, хөрөнгө оруулалтад өөрчлөлт хийх:

    • 2025 онд 20 мянган ажлын байр шинээр бий болгох

    • 2025 оны улсын төсвийг тодотгож, урсгал зардлыг 20 хувиар танах

    • Төсвийн хөрөнгө оруулалтыг үндэсний аж ахуйн нэгжүүдэд чиглүүлж, тендерийг зөвхөн тэдний дунд зарлах

    • Мега төслүүдийг эрэмбэлэх, үр ашиггүй төслүүдийг зогсоох

Эдгээр шаардлага нь төрийн зардлыг танаж, авлигын шалтгаан болсон эдийн засаг дахь төрийн хэт оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэж байна хэмээн Ардчилсан намын бүлэг онцоллоо.

Эх сурвалж: УИХ дахь Ардчилсан намын бүлэг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Muugii (66.181.160.120)
    Yugaach hutsaad baigaa medrel ynhan baidiin turiin zahirgaanii albaa 20%r tsomtog turiin albnii oron toog 2 dahin buuruul gecheed 20000 n ajliin bair bii bolgo geel erguuthiin ene odoo arhchin pizdaa yj har tamhindaa mansuursan gichij yu..batbayr gedeg sogtuu tolgoi chini bondiin munguur l huljij ene umhii amtai huuhen ingej gahai boltol idee bizdee er ni ene AN-d chini eruul uhaantai eh oronch uzeltei ene mongol ulsaa gesen setgel zurhtei hun bna uu
    2025 оны 06 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ 2 цаг 32 мин Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... 2 цаг 39 мин Н.Учрал: Монгол Улс COP17 бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна 2 цаг 40 мин Харк арлын терминалаас газрын тос ачиж эхэлжээ 2 цаг 46 мин Инфляц: Ус, ундаа ба Монголбанк 2 цаг 54 мин Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ 2 цаг 57 мин "Арсенал" 18 дахь удаагаа Английн Супер цомыг хүртлээ 3 цаг 36 мин Өдрийн дотор хоёр удаа дэлхийн рекордыг шинэчиллээ 4 цаг 21 мин Ардын жүжигчин А.Энхтайван: “Чингис хаан” дүрийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж хичээж өдий хүрсэн 4 цаг 35 мин ДЭМБ: Эболагийн халдвараар 30 минут тутамд нэг хүн нас барж байна 4 цаг 50 мин Л.Месси гурав дараалан пенальти алджээ 4 цаг 55 мин СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 5 цаг 3 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ 5 цаг 23 мин Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажиллагааг өдөр бүр явуулж байна Өчигдөр 12 цаг 00 мин Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ Уржигдар 13 цаг 42 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй Уржигдар 13 цаг 38 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 32 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм Уржигдар 12 цаг 26 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 2026-08-14
iИх уншсан
Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Ормузын хавх Шатахууны хямрал ба бодит байдал Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park
Top