x

Улаанбаатар хотын гол гудамжуудын явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна

Нийслэлийн удирдлагууд 2024 онд Улаанбаатар хотын гол гудамж, замуудын эвдэрч, элэгдсэн, стандартын шаардлага хангахгүй болсон явган хүний замуудыг бүрэн шинэчлэх ажлыг үе шаттайгаар эхлүүлээд байна. Энэхүү ажил нь хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих орчныг сайжруулах зорилготой бөгөөд энэ онд нийт 15 байршилд 29 км буюу 186.8 мянган ам.метр талбайн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар тохижуулж буйгаараа онцлогтой.

Гол ажил хийгдэж буй Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг нь нийслэлийн гол хөдөлгөөний төвлөрөлтэй бүсүүд юм. Байгалийн чулуугаар хийгдэж буй шинэ зам нь урьд өмнө ашиглагдаж байсан бетон хавтангаас олон талаар давуу. Өмнөх хавтангууд нь үйлдвэрлэлийн аргаар бага нягттай хийгдсэн, хөдөлгөөн болон цаг агаарын нөлөөнд амархан бутарч, элэгддэг, мөн бороо, цас орсон үед халтиргаа ихтэй байв.

Харин энэ жилээс ашиглаж буй байгалийн боржин чулуу нь:

  • Өндөр нягттай, элэгдэлд тэсвэртэй

  • Цаг уурын нөлөөнд тэсвэртэй, ус чийг шингээдэггүй

  • Халтирч гулсдаггүй, гадаргуутай

  • Насжилт урттай, хамгийн багадаа 30–100 жил хэрэглэгддэг

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хотын гудамж замуудын явган зам тогтмол эвдэрч, иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Энэ асуудлыг үндсээр нь шийдэхийн тулд байгалийн чулуугаар хийх шийдэл рүү шилжсэн” хэмээн онцлон тайлбарлав.

Тэрбээр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд явган зам шинэчилж буй “Сант-Өндөр” ХХК-ийн гүйцэтгэлийн ажилтай газар дээр нь танилцаж, норм стандарт, ажлын зурагт илүү нарийн заавар, холбоос, суурийн давхаргыг сайжруулах шаардлагатайг анхаарууллаа. Инженерүүдийн тайлбарласнаар хэсэгчилж эвдэрсэн хэсгийг жижиг засвар хийх боломжгүй, харин бүрэн хуулж шинээр тавих шаардлагатай ажээ.

“Сант-Өндөр” ХХК-ийн инженер Т.Батдэлгэр мэдээлэхдээ: “Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл нийт 13 мянга орчим ам.метр талбайд тавдугаар сараас хойш замын ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй ам.метр талбайд чулуу тавьсан. Өдөрт 16–21 ажилтантай ажиллаж байгаа бөгөөд цахилгаан, холбооны ажлууд ч зэрэгцэж явагдаж байна. Том оврын машинуудыг оройн 22:00 цагаас хойш төв рүү нэвтрүүлдэг тул шөнийн цагаар хогоо ачуулж, ажлаа хийж байна. Иймд иргэдийн зүгээс ойлгож хүлээж авна гэдэгт итгэж байна” гэв.

Шинэ замуудыг зөвхөн гаднаас харагдах байдлаар биш, бүтцийн хувьд чанартай гүйцэтгэхийг хотын удирдлагууд чухалчилж байна. Инженерчлэлийн хувьд энэ нь зөвхөн материалын сонголт бус, хотын ирээдүйн хөдөлгөөний соёл, иргэдийн аюулгүй байдлыг хамтад нь авч үзсэн цогц бодлого юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 1 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 38 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 4 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 1 цаг 15 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 1 цаг 21 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 1 цаг 27 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 1 цаг 32 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 1 цаг 36 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 8 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 5 цаг 11 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 5 цаг 12 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 5 цаг 17 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 5 цаг 20 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 5 цаг 23 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 6 цаг 34 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 7 цаг 28 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 21 цаг 12 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 24 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 22 цаг 48 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top