x

Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын VI хуралдаан Улаанбаатарт боллоо

Монгол Улс, БНХАУ-ын хоорондын хилийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор байгуулагдсан Хилийн хамтарсан комиссын зургаа дахь удаагийн хуралдаан энэ сарын 10, 11-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдааныг монголын талаас Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал Ж.Соёлмаа, хятадын талаас Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын Элчин зөвлөх Сун Хунлянь нар ахалж оролцов.

Хоёр талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хил хамгаалах болон гаалийн байгууллага, боомтын захиргаа, усны болон ойн асуудал хариуцсан агентлагууд, орон нутгийн төлөөлөл оролцсон бөгөөд Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулагддаг олон асуудлаар гүнзгий санал солилцсон байна.

Хуралдаанаар дараах гол асуудлуудаар нэгдсэн тохиролцоонд хүрэв:

  • Хил орчмын нутагт хууль сахиулах болон хяналтын хамтын ажиллагааг сайжруулах

  • Монгол, Хятадын хилийг гурав дахь удаагаа хамтран шалгах бэлтгэл ажлыг хангах

  • Хилийн бүсэд ой, бэлчээрийн түймэртэй тэмцэх хамтын ажиллагааг өргөжүүлэх

  • Хэрлэн гол, Шарилжийн гол зэрэг хил дамнасан усны асуудлаар мэдээлэл солилцох, хамгаалах зохицуулалт хийх

  • 5G, AGV зэрэг ухаалаг тээврийн дэд бүтцийн хил дамнасан байрлал, эрх зүйн зохицуулалтын талаар хэлэлцэх

  • Бичигт-Зүүнхатавч болон Хавирга-Архашаат авто замын шинэ гарц, мөн Замын-Үүд–Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хил дамнасан байгууламжийн шугамыг тогтоох асуудлыг тохирох

Мөн талууд Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын долоо дахь хуралдааныг 2026 онд БНХАУ-д зохион байгуулахаар урьдчилсан тохиролцоонд хүрлээ.

Энэхүү хуралдаан нь Монгол, Хятадын Засгийн газар хоорондын “Хилийн дэглэмийн тухай гэрээ”-ний хэрэгжилтийг хангах чухал механизм бөгөөд хоёр орны хил орчмын аюулгүй байдал, зохистой хөгжил, дэвшлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top