x

Монголд “Сонгууль ажиглах Азийн жишиг төв” байгуулагдана

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнтэй хамтран “Сонгууль ажиглах Азийн жишиг төв” байгуулах талаар санамж бичиг байгууллаа. Гарын үсэг зурах ёслол Швед улсын Стокхолм хотод, тус хүрээлэнгийн төв байранд энэ сарын 10-нд болж, Монголын талаас СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, олон улсын талын зүгээс Ерөнхий нарийн бичгийн дарга Кэвин Касас-Замора нар оролцож, санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайд Ц.Мөнх-Өлзий, мөн тус хүрээлэнгийн Ази, Номхон далайн бүсийн хөтөлбөрийн захирал Лина Рикила Таман болон албаны бусад төлөөлөгчид оролцсон байна.

Шинээр байгуулагдах “Сонгууль ажиглах Азийн жишиг төв” нь бүс нутгийн хэмжээнд ардчилсан, ил тод, шударга сонгуулийн зарчмуудыг хэрэгжүүлэх, сонгуулийн ажиглалтын арга зүйг боловсронгуй болгох, шилдэг туршлагыг судалгаа, шинжилгээнд үндэслэн нэвтрүүлэх зорилготой. Мөн энэхүү төв нь олон улсын ажиглагчдыг сургаж чадавхжуулах, сонгуулийн тайлан, дүгнэлт, зөвлөмжийн чанар, мэргэжлийн түвшинг ахиулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм.

Монгол Улс ийнхүү сонгуулийн ил тод байдал, ардчиллын үнэт зүйлсийг баталгаажуулах, бүс нутгийн хамтын ажиллагаанд шинэ түвшний оролцогч болохоор зорьж буйг энэ санамж бичиг тод харуулж байна.

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top